Main » 2011 » March » 31 » Жүжигчин Линдсей эцгээсээ татгалзав
22:55:28 Жүжигчин Линдсей эцгээсээ татгалзав |

Америкийн жүжигчин Линдсей Лоханы аав Майкл Лохан гэр бүлийн
хүчирхийлэлд буруутгагдан баривчлагдсан байна. Үүнээс болсон уу жүжигчин
бүсгүй өөрийнхөө овгоос татгалзах хүсэлт гаргажээ.
Тэрээр "Би урьд нь овгоо солих тухай бодож байсан. Харин одоо нэг мөсөн
шийдсэн. Зүгээр л Линдсей гэж дуудуулмаар байна” гэмээн мэдэгджээ.
Жүжигчний найз нөхөд энэ тухай хэлэхдээ "Линдсей аавыгаа ийм хэрэгт
орооцолдсоныг мэдээд сэтгэлээр унасан байх. Тэгээд л Лохан гэх овгоор
дуудуулмааргүй байна гэж ярих болсон” гэжээ. Мөн Линдсейгийн охин дүү,
ээж нь ч овгоо солих хүсэлтэй байгаа ажээ.
|
Category: Оддын амьдрал |
Views: 353 |
Added by: YuKi
| Rating: 0.0/0 |
|