Friday, 2025-07-11, 23:17:50
Welcome Зочин | RSS

.::. СодонМгл.Тк .::.

Хэрэглэгчийн хэсэг
Чат
200
Админ авна
Содон.до.ам сайт -д админ авна туршлагтай єєр сайт -д ажиллаж байсан админ шалгаж авна SodonMgl@Yahoo.Com гэсэн хаягаар холбогдонуу!!! Анхаарал тависан явдалд баярлалаа
Шилдэг ГИШYYД


Зочин
Мэдээ:
Хүйс:
Сэтгэгдэл:


Зочин
Мэдээ:
Хүйс:
Сэтгэгдэл:
Миний FaceBook

Main » 2011 » March » 19 » Жүжигчин Чарли Чаплин цыган хүн байсан тухай шуугиан дэгдлээ
01:48:34
Жүжигчин Чарли Чаплин цыган хүн байсан тухай шуугиан дэгдлээ


Инээдмийн киноны "Загалмайлсан эцэг” гэгддэг Английн алдарт жүжигчин Чарли Чаплин цыган хүн байсан гэсэн мэдээлэл жинхэнэ шуугиан тариад байна. Тэрээр энэ тухай үнэнийг амьсгал хураатлаа нууцалж байсан бөгөөд энэ сэдвээр ярихаас эрс зайлхийж байжээ.Тэр ч байтугай түүнийг цыганчуудын орон гэр болсон мухлаг тэргэнд төрсөн гэжээ. Хэдийгээр энэ мэдээллийг үнэн гэдгийг шууд батлахад хэцүү ч түүний ар гэрийнхэн ямар нэг мэдэгдэл хийгээгүй байгаа нь анхаарал татаж байна. Инээдмийн драмын нэрт мастерын намтарт түүнийг 1889 онд Лондон хотын зүүн өмнө оршдог Саутуорк хотод төрсөн гэж бичсэн байдаг билээ.Түүний эцэг, эх болох Чарли Чаплин болон Ханна Чаплин нар нь мюзик-холлын жүжигчин, дуучин байсан гэдэг.Гэвч саяхан Чаплины бичгийн ширээнээс олдсон захидал жүжигчнийг Английн төв хэсгийн Бирмингем дүүргийн Сметуик хотхоны зэргэлдээ оршдог Блэк Пэтч хэмээх цэцэрлэгт хүрээлэнд мэндэлсэн болохыг нотлох үндэслэл болжээ.Чаплин «цыганчуудын хатан хаан» хэмээгддэг байсан түүний эхийн хамаатны мухлаг тэргэнд төрсөн байна.Уг захидлыг анх алдарт жүжигчний хүүхдүүд олсон байна.
Амьдралынхаа сүүлийн жилүүдэд Швейцарийн Монтре хотод амьдарч байсан Чарли Чаплин 1970-аад оны эхээр Англиас захидал авчээ.Уг захидлыг түүний үеэл дүү Жек Хилл бичсэн байна.Түүний холын хамаатан жүжигчний Лондон хотод төрсөн гэх намтрынх нь хэсгийг уншаад засахаар шийджээ.Жек захидалдаа, «Сайн байна уу Жек! Чи өөрийнхөө төрсөн газрыг мэдэхийг хүсч байна уу?Чи яг л над шиг мухлаг тэргэнд төрсөн.Тэр мухлаг тэрэг цыганчуудын хатан хаан байсан миний эгчийн мухлаг тэрэг байсан.Чиний төрсөн газар бол Сметуикийн Блэк пэтч цэцэрлэгт хүрээлэн юм.Би бас тэнд жил хагасын дараа мэндэлсэн юм.Чиний ээж аавын чинь циркийн хамт тэр газраас явсны дараа Лондон хотод миний мэдэхгүй газар суурьшсан» гэж бичсэн байна.Тэрбээр захидлынхаа төгсгөлд, хөлс мөнгө авахын тулд биш харин төрөл садангийн хувьд ийм захидал бичлээ хэмээжээ.
Чаплины хүү Майклын хэлснээр, эцэг нь уг захидлыг бичгийн ширээнийхээ цоожтой нүдэнд хадгалж байсан байна.Чаплин санаанаас зохиож бичсэн олон захидлыг тэр даруйд нь устгадаг байжээ. Харин Жек Смитийн захидлыг хадгалсан байна.Уг захидал эцгийнх нь хувьд ямар нэг байдлаар чухал зүйл байсан учраас захидалд өгүүлсэн түүх үнэн гэж Майкл үзэж байгаа ажээ.Хамгийн сонирхолтой нь Чаплин өөрийгөө цыган гэдгийг олон жилийн өмнө мэддэг байсан төдийгүй дээрх сэдвээр хэн нэгэнтэй ярилцахаас эрс татгалзаж байсанд байгаа юм. Хэрвээ Чарли Чаплин цыган үндэстэн болох нь батлагдвал түүний фэнүүдэд томоохон цохилт болох бол нийгмийн аль ч давхаргад үзэн ядагддаг цыганчуудын хувьд эсэргээрээ томоохон амжилт болох гэнэ.
Category: Оддын амьдрал | Views: 341 | Added by: YuKi | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Registration | Login ]
Хайх
Админтай холбогдох

СодонМгл

YuKi

Dolly

Ээгий

Batistuta

HackServer
Цаг бол алт
«  March 2011  »
Su Mo Tu We Th Fr Sa
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
ТYЛXYYP YГ
Сурталчилгаа


Create your own banner at mybannermaker.com!

Энд таны баннер

Энд таны баннер

Статистик
» Гишүүдийн мэдээлэл
Нийт гишүүд: 14
Энэ сард: 0
Энэ 7 хоногт: 0
Өчигдөр: 0
Өнөөдөр: 0
» Сайтад:
Сайтын эзэн: 5
Хянагч админ: 0
Мэдээний админ:
Тусгай гишүүн: 0
Гишүүн: 9
» Хүйс
Эр: 6
Эм: 8


Total online: 6
Guests: 6
Users: 0

[.:Өнөөдөр зочилсон гишүүд:.]