Админ авна
Содон.до.ам сайт -д админ авна туршлагтай єєр сайт -д ажиллаж байсан админ шалгаж авна SodonMgl@Yahoo.Com гэсэн хаягаар холбогдонуу!!! Анхаарал тависан явдалд баярлалаа
Шилдэг ГИШYYД
|
| Зочин Мэдээ: Хүйс:
Сэтгэгдэл: |
|
| Зочин Мэдээ: Хүйс:
Сэтгэгдэл: |
|
Main » 2011 » March » 17 » Сургамжит өгүүллэг№3
23:54:55 Сургамжит өгүүллэг№3 |
Түүнд илүү ч үгүй дутуу ч үгүй яг нэг доллар наян наян долоон цент
байв. Делла мөнгөө гурван ч удаа тоолов. Гэвч яг л нэг доллар наян
долоон цент хэвээрээ л байлаа. Гэтэл шинэ жил гарахад ердөө л ганц
хоног үлджээ. Делла 7 хоногт 8 доллларын хөлстэй тавилгатай умгар өрөөнд
амьдардаг байлаа. Тэр байр нь тийм гэхийн тэмдэггүй ядуу оромж байв.
Нулимсаа арчиж дууссаны дараа Делла нүүрэндээ бага зэрэг энгэсэг түрхээд
цонхоороо арын талбайн хашаан дээгүүр явж байгаа муурыг дэмий л гөлрөн
зогсов.
Маргааш нь шинэ жил болох гэж байхад хайртай нөхөртөө
бэлэг авах ердөө нэг доллар наян долоон цент л байв. Уул нь энэ мөнгөө
хэдэн сарын турш юм юмнаас илүүчлэн цуглуулжээ. Гэвч цуглуулсан мөнгө нь
ямар ч бэлэг авахад хүрэхээргүй байв. Хайрт жимдээ авч өгөх бэлгийнхээ
талаар бодон баярлах үе ч цөөнгүй байдаг байлаа. Делла цонхноос холдон
цонхны өмнө очив. Түүний баярласандаа болоод гялалзаж байсан нүд нь 20
секундын дараа ор мөргүй алга болсон байв. Овоолон шуусан үсээ задлахад
мөрөн дээгүүр нь урсан орж ирэв. Тэр 2-т бахархан хайрладаг 2 зүйл
байлаа. Нэг нь Жимийн өвөг эцгээс үлдсэн алтан цаг, нэг нь Деллагийн
нурууг нь даган урсах үс байлаа. Деллагийн алтан шар үс нь мяралзан
урсах гол адил тахимаа хүртэл асгарч ар нурууг нь хучив. Агшин зуур
тээнэглэзэх мэт зогсов. Шалан дээр дэвссэн халцархай улаан хивсэн дээр
хэдэн дусал нулимс унав. Нулимсаа ч хатаж амжаагүй байхад делла ухасхийн
гадагш гарав. "ММ.Софроний Бүх төрлийн үс худалдаж авна.” гэсэн
гарчигтай хаалганы өмнө зогсов. Шууд л дотогшоо ороод "Үсийг минь
худалдаж авахгүй биз?” гэж асуув. Эзэн авхай үсийг нь нэлээн барьж, харж
үзсэнээ "20 доллар” гэв. Делла ч "За тэгвэл хурдал” гэж хариулав. Делла
өөрийн хайсан бэлгээ олох гэж нэлээд юм болов. Арай гэж хайсан зүйлээ
олов. Цагны алтан гинж. Үнэхээр жимийн тэр цаганд нь тохирсон сайхан
гинж байлаа. Гэртээ очоод толины өмнө зогсов. Бэлэг нь Жимд таалагдах
болтугай гэж залбирав. Тэгж байтал хаалга онгойн жим орж ирэв. Хайр
дүүрэн нүдээр Делла руу харангаа бэлгээ өгөв. Хайрцгийг нь онгойлгон
харахад урт үстэй байхдаа авах юмсан гэж үргэлж мөрөөддөг байсан хос
даруулга байлаа. Гэвч энэ одоо түүнд хэрэггүй болсон байв. Нүдээр нь
дүүрсэн нулимс сувдан хэлхээ адил асгарав. Гэвч түргэн зуур арчин өөрийн
бэлгээ сунгав. Жим бэлгээ нээгээд цагны алтан гинж байхыг харав. Гэвч
одоо түүнд энэ алтан гинжийг зүүх цаг нь байхгүй болжээ. Учир нь
Деллагийн мөрөөдлийн хос даруулгыг авахын тулд цагаа заржээ. Сэтгэлээр
унасангүй... Яагаад гэвэл тэр хоёрын дунд худалдаж ч, худалдан авч ч
болшгүй агуу их, ариун гэгээн хайр сэтгэл байлаа.
|
Category: Өгүүллэг |
Views: 415 |
Added by: dolly
| Rating: 0.0/0 |
Total comments: 2 | |
2
saki
(2011-03-25 20:29:38)
0
yoooooooy ysn ch goy um bleedee bie biedee hairtai l bl yuch bolj bsan hamaaaaaaaq................
|
1
suvdaa
(2011-03-23 17:55:35)
0
ymar goe ym be iimel hair yg nad deer neg irdeg boloosoi daanch bhgui ymdaa
|
|
|
|
|
Админтай холбогдох
СодонМгл
YuKi
Dolly
Ээгий
Batistuta
HackServer
Сурталчилгаа
 Энд таны баннер
 Энд таны баннер
Статистик
» Гишүүдийн мэдээлэл  Нийт гишүүд: 14  Энэ сард: 0  Энэ 7 хоногт: 0  Өчигдөр: 0  Өнөөдөр: 0 » Сайтад: Сайтын эзэн: 5 Хянагч админ: 0
Total online: 3 Guests: 3 Users: 0
[.:Өнөөдөр зочилсон гишүүд:.]
|