Админ авна
Содон.до.ам сайт -д админ авна туршлагтай єєр сайт -д ажиллаж байсан админ шалгаж авна SodonMgl@Yahoo.Com гэсэн хаягаар холбогдонуу!!! Анхаарал тависан явдалд баярлалаа
Шилдэг ГИШYYД
|
| Зочин Мэдээ: Хүйс:
Сэтгэгдэл: |
|
| Зочин Мэдээ: Хүйс:
Сэтгэгдэл: |
|
Main » 2011 » March » 17 » Сургамжит өгүүллэг№1
23:45:59 Сургамжит өгүүллэг№1 |
Эрт урьд цагт нэгэн хаан амьдардаг байжээ. Тэр хаан нэг єдєр ордон руу
ордог зам дээр том хад тавиулаад єєрєє цонхоор харан юу болохыг харан
суужээ. Єглєєнєєс vд хvртэл тэр замаар хаант улсын хамгийн баян чинээлэг
худалдаачид, аянчид, ордныхон гээд олон янзын хvмvvс єнгєрчээ. Тэд бvгд
л замд тээглэсэн хадыг тойрон гарч ордонд орцгоожээ. Ихэнх нь хааныг их
л єндєр дуугаар шvvмжилж байжээ. Ард олноосоо авсан татвараа замын
засварт хэрэглэсэнгvй гэцгээж байлаа.Эцэст нэг тосгоны тариачин тэр замаар ирж явна. Ордонд жимс хvнсний
ногоо авч ирж байжээ. Vvрч ирсэн сагсаа газар буулгаад зам дээр
тээглэсэн хадыг тvлхэж эхэллээ. Эцэст нь ихэд ядарч хєлс нь гарсан
боловч хvнд хадыг замаас зайлуулж чадав. Тариачин эр сагсаа vvрээд босох
гэтэл тvvний замаас зайлуулсан хадны доорх бяцхан нvхэнд ууттай зvйл
байхыг харжээ. Онгойлготол дvvрэн алт... Мєн хажууд нь хааны бичсэн зурвас байлаа. Зурваст "Хадыг замаас
зайлуулсан хvн энэхvv алтыг авна" гэжээ. Тариачин эр болсон явдлаас их
зvйл сурчээ. "Саад болгон таны амьдралыг илvv сайжруулах нэгэн боломж
юм..."
Онгоцны
буудал дээр нэг эмэгтэй өөрийн хуваарьт хөлгийг хүлээн сууж байлаа.
Онгоц нисэх хүртэл нэлээд урт хугацаа байлаа. Тиймээс онгоцны буудлын
дэлгүүрээс нэг жигнэмэг нэг ном худалдаж авав. Ингээд өөртөө нэг суудал
олж аваад номоо шимтэн уншихын зэрэгцээ хааяа нэг гараа сунган
жигнэмэгээ нэг нэгээр нь авч идэж байлаа. Хэдийгээр хамаг анхаарлаа
номондоо төвлөрүүлсэн байсан ч хажууд нь ирж суусан нэг залуу өөрийнх нь
жигнэмэгээс хээв нэг аван идээд байгааг анзаарахгүй байх арга
байсангүй. Залуу хээв нэг идээд байхаар нь бүр дургүй нь хүрч эхлэв. "Хэрвээ би
боловсон хүн биш байсан бол энэ залууг нэг сайн дэлсээд авахгүй юу!"
гэж бодож байлаа. Эмэгтэй жигнэмэг рүүгээ гараа явуулах тоолонд залуу ч
гэсэн ичих ч үгүй гараа сунгаж байлаа. Тэр хоёр ийнхүү уралдаж идсээр
байгаад ганц жигнэмэг үлдэв. Бүсгүй одоо энэ яах бол гэж бодож ч
амжаагүй байтал нөгөө айхтар залуу гараа сунгаад үлдсэн ганц жигнэмэгийг
аван дундуур нь хоёр хуваагаад талыг нь эмэгтэйд өгөв. Залуугийн энэ
байдалд хүүхний уур маш их хүрсэн ч арай хийж биеэ барилаа. Яг энэ үед
эмэгтэйн явах чиглэлийн онгоц зорчигчдоо дуудан зарлаж эхлэв. Эмэгтэй
залуугаас салахын түүс болон баярлаж хурдхан босон цүнх номоо аван
босчээ. "Жигнэмэгийн хулгайч" руу эргэж харсангүй. Ингээд онгоцондоо ороод сандал дээрээ тухлан суугаад цүнх рүүгээ гараа
явуулсанаа дуу алдав. Учир нь онгоцны буудал дээрээс авсан жигнэмэг нь
цүнхэнд нь байж байлаа. "Энэ чинь одоо юу вэ! Энэ миний жигнэмэг бол...
Яанаа!" гэж өөрийн эрхгүй дуу алдав. Залуу жигнэмэгийг нь дураараа авч
идсэн эмэгтэйд юу ч хэлээгүйгээр барахгүй сүүлийн жигнэмэгээ хүртэл
хуваажээ. Уучлалт гуйхад хэтэрхий оройтсоныг ойлголоо. Хүний юмыг
зөвшөөрөлгүй хээв нэг дураараа авч идсэн "Жигнэмэгийн хулгайч" бол өөрөө
байлаа.
|
Category: Өгүүллэг |
Views: 388 |
Added by: YuKi
| Rating: 0.0/0 |
|
Админтай холбогдох
СодонМгл
YuKi
Dolly
Ээгий
Batistuta
HackServer
Сурталчилгаа
 Энд таны баннер
 Энд таны баннер
Статистик
» Гишүүдийн мэдээлэл  Нийт гишүүд: 14  Энэ сард: 0  Энэ 7 хоногт: 0  Өчигдөр: 0  Өнөөдөр: 0 » Сайтад: Сайтын эзэн: 5 Хянагч админ: 0
Total online: 5 Guests: 5 Users: 0
[.:Өнөөдөр зочилсон гишүүд:.]
|