Main » 2011 » May » 3 » Стивен Тайлер “Тэр Америкийн шүтээн чинь хэнд хэрэгтэй юм бэ?”
22:45:23 Стивен Тайлер “Тэр Америкийн шүтээн чинь хэнд хэрэгтэй юм бэ?” |
Алдарт "Аеросмит” хамтлагийн дуучин Стивен Тайлер сүүлийн үед ихээхэн
ууртай байгаа бололтой. Тэрээр саяхан нэгэн арга хэмжээний үеэр өөрийнх нь
шүүж байгаа "Америкийн шүтээн” шоуных нь талаар асуухад ихэд
ундууцжээ. Тэрээр "Чөтгөр ав гэж. Одоо боль тэх үү. Тэр Америкийн шүтээн
чинь хэнд хэрэгтэй юм бэ? Энэ улсаар чинь дүүрэн өөрсдийгөө од гээд
бодсон хүмүүс хэдэн мянгаараа байна" гэсэн байна. Стивен Тайлерыг рок
хөгжмийн ертөнцөд оруулсан хувь нэмрээс нь гадна Холливуудын од
үзэсгэлэнт жүжигчин бүсгүй Лив Тайлерын аав болон Америкийн хамгийн олон
үзэгчтэй шоуны нэг "Америкийн шүтээн"-ий шинэхэн шүүгч гэдгээр нь сайн
мэдэх билээ. Өдгөө 63 настай тэрээр хэдхэн өдрийн өмнө Америкийн кантри
хөгжмийн наадмын шагнал гардуулах ёслолд оролцож явахдаа дээрх
хачирхалтай гэмээр хариултаа хэлжээ. Тэрээр энэ үеэр "Америкийн шүтээн”
шоуных нь талаар асуусан сэтгүүлчид хариулахдаа "Чөтгөр ав гэж. Одоо
боль тэх үү. Тэр Америкийн шүтээн чинь хэнд хэрэгтэй юм бэ? Энэ улсаар
чинь дүүрэн өөрсдийгөө од гээд бодсон хүмүүс хэдэн мянгаараа байна. Яг
үнэндээ тэр шүтээн чинь ингэж төрдөггүй л байхгүй юу" гээд элдэв
хараалын үг урсгаж сурвалжлагчыг цохиод авах шахжээ. Харин аз
болж сэтгүүлч Стивен Тайлерыг хүний эрхэндээ халдаа гэж цагдаа шүүх
болоогүй гэнэ. Түүний энэ бүдүүлэг араншинг сэтгүүлчид овжноор шүүрэн авч
үнэхээр "Америкт шүтээн од болохоор залуус байхгүй юм бол энэ зөнөг
өвгөн яах гэж тэнд шүүгч нэрээр суудаг юм бэ?" хэмээн дамшиглан бичиж
эхэлжээ. Мөн Америкийн шүтээний шүүгчид болох Рэнди Жексон, Женнифер
Лопез нараас хэл амтай найзынх нь талаар асуугаад амжсан сурагтай. Харин
энэ талаар мэдэхгүй гээд өөрөөс нь дахиад асуу гэсэн байна.
|
Category: Мэдээ мэдээлэл |
Views: 1026 |
Added by: YuKi
| Rating: 0.0/0 |
Total comments: 1 | |
1
LoVeLy GiRl
(2011-06-10 01:27:39)
0
odoo ch oduud ih amarhan gardag boljdee hoorhi.hen surtain l duulaad od bolood bhd
|
|
|
|
|