Friday, 2025-07-11, 09:02:38
Welcome Зочин | RSS

.::. СодонМгл.Тк .::.

Хэрэглэгчийн хэсэг
Чат
200
Админ авна
Содон.до.ам сайт -д админ авна туршлагтай єєр сайт -д ажиллаж байсан админ шалгаж авна SodonMgl@Yahoo.Com гэсэн хаягаар холбогдонуу!!! Анхаарал тависан явдалд баярлалаа
Шилдэг ГИШYYД


Зочин
Мэдээ:
Хүйс:
Сэтгэгдэл:


Зочин
Мэдээ:
Хүйс:
Сэтгэгдэл:
Миний FaceBook

Main » 2011 » April » 26 » Сүнсэнд шингэсэн гэмшил
23:06:21
Сүнсэнд шингэсэн гэмшил

Сэдваанчиг Сэрээдэнэ хоёр дєрвєн ханатдаа утаа уугиулж дєнгєхєє болив. Нас гэж талийсан хоёр. Аргагvй л ийм болдог хорвоо байж. Эмгэн "Дулаан газар євєлжинє” гээд
охиныдоо тєвлєж, євгєн уулын мухрын євєлжєєнд, отгон хvvгийндээ хоцорчээ. "Малын амьсгаа, хєх єтгєнєєсєє хол vхэхгvй” гэж Сэдваанчиг бєглєрєх гэж буй мэнгэртэй цээж хяхтнуулжээ.

Аравдугаар анги дуvргээд сургуулиас завсардсан хоёр ач нь, отгон хvv, бэр хоёрт нь бvл болохоор тэднийд євгєнтэй хамт євєлжив. Хоёр ач, отгон хvv бэртэйгээ Сэдваанчигт тун сайхан. Гэхдээ насыг хамт элээсэн эмгэнээ сэмхэн их vгvйлнэ. Тэрсхэн хоёр ач нь дvрсгvйтэх нь ядарсан євгєнд халгаатай ч, "тэсвэрлэе” гэж хатуу шийдсэн учир нvд аньж, эрхи эргvvлсээр єдрийг барна. Хааяа амсхийх зуур хоёр ачдаа бєх ярьж, шилээ шєргєєж, цээж ханхалзуулах санаатай.

Уг нь мань эр залуудаа бузгай барилдаж, сумын наадамд тvрvvлж байсан агаад бяр нь багтахгvй бєх болж харагдахын тулд хоолойгоо шахаж бvдvvн дуугарах, их идэх гэж мангарлах, мєн бєхєрхvv алхаа гишгээгээр алцганаж явсан нас тvvнд бий. Зєнєг євєєгєє уйдсан хоёр ач нь ёргионо.
Євгєн янхир араг яс хэрзэгнvvлснээ юм бараг vзэхээ больсон мєндєр шиг хоёр цэхэр нvдээр ач нарынхаа бие бялдрыг шинжлэн гєлєрч гєлєрч,

-Та муу хоёр золигт уг нь бєхийн удам гарцаагvй байх ёстойсон гэж сєєнгєдєхєд эцэнхий нvvрт нь удахгvй учрах vхлээ мартсан баяр гийх агаад архаг мэнгэрийн цэр дvvрсэн цээж удахгvй унтрахын дохио юу гэлтэй, ой гутам хэржгэнэснээ нэгэн битvvхэн дорой авиа болон тээр цааш хяхтнасаар завхрав.
Євгєн гэр дулаацсан хойно яарамгvй єндийнє. Нэг єглєє хоёр ач нь малдаа явахын ємнє дундаа тvмпэнтэй мах тавьчихсан идэж сууснаа хоорондоо шивнэлдэж, хєхрєлдєєд байх юм.
Євгєн сэм харвал бєхийн удамт нєгєє хоєр чинь vхрийн бадруун сээр хуга шаах гэж буй бололтой. Ээлжлээд л нєгєє сээрийг нvцгэн нударгаараа дэлсэх юм. Сээр хугардаггvй ээ.
Дахиад л гєвших юм. Євгєн "Зєв! Дахиад сайн шаа!” гэж сэм дэмжив. Нєгєє хоёрын гар нь євдсєн бололтой "ёо ёо” гээд гараа vлээцгээн, унан тусан хєхрєлдєж хєхрєлдєж, сээрээ хугалж дийлэлгvй гарцгаав.
Євгєн "Эвий нь л олсонгvй дээ. Тэрнээс биш сээр хуга шаадаг л юм гэсэн. Би тэгж сээр хугалж vзээгvй ээ. Хоёр хvv минь эвий нь л олсонгvй. Миний удамд сээр хуга шаах хvv заавал байх ёстойсон” гэж хэвтлээ.
Сэдваанчиг босож, бэрийнхээ гарын цайг зооглож, цагаан тос, зєєлєн боов шvдгvй амандаа маймарч сууснаа тvмпэнтэй мах авч, амандаа vмхчихмээр зєєлєн юм эргvvлдэв. Тэгтэл хоёр ачийнх нь хугалж дийлээгvй мєлжvvртэйгээ vхрийн сээр нvдэнд тусчээ. Євгєн сээрийг авч, эргvvлж тойруулж vзсэнээ хэрзгэр том ясан гараараа дэлсэж орхитол сээр хуга vсрээд, хоёр хэсэг болон тvмпэнд тонхийн ойчив.
Гайхсан бэрийнх нь нvд орой дээрээ гарснаа,
-Аав аа, та яасан мунадаг юм бэ гэж дуу алдахад Сэдваанчиг додигорхон зуумалзсан боловч, бярандаа таарсан хариу vг олсонгvй.
Эзгvй ууланд євєлжингєє уйссан бэр, гадаа vхрийн зэл цэвэрлэж буй хоёрт, зэлvvд нутагт ховор юмны нэг, хєгжилтэй мэдээ дуулгаж, баясгахаар нєгєє хугархай сээрийг нэг нэгээр нь хоёр гартаа олимпийн бамбар мэт мандуулсаар гарч гvйлээ. Євгєн их маадгар "Хоёр ачийгаа хугарсан сээр vзээд яах бол?” хэмээн хэ хэ гэсээр хоцров. Зэлний хvйдэс хамж байсан нєгєє хоёр руу бэргэн гvйж очоод хугархай сээрээ vзvvлж,
-Та муу хоёр vvнийг хар! Намайг харж байхад аав ганцхан шаагаад ингээд хоёр хэсэг болгочихлоо гэвэл нєгєє хоёр vхтлээ инээж,
-Vгvй ээ! Наад сээрийг чинь, бид хоёр євєєд мэдэгдэлгvй тємрийн жижиг хєрєєгєєр сэм хєрєєдєєд, арай салгалгvй хєрєєдсєн газраа єєхєєр сайн шаваад тогтоочихсон юм. Харин та євєєд битгий хэлээрэй! Бид хоёр євєєгєє vхэхээс нь ємнє ганц сайн баярлуулах гэсэн юм гээд хоёул гэрт уралдан гvйж орлоо.
Тэгээд бєх євєєдєє
-Євєє та ямар мундаг юм бэ? Та яаж тэр vхрийн сээрийг хуга шааж чадав аа? Бид хоёр таван сарвуугаа бяцартал зєндєє гєвшєєд хугалж дийлээгvй юм шvv дээ?! гэвэл євєє нь баяртайгаар,
-Юманд чинь эв гэж бас байдаг юм! Дан хар бяраар бєх болохгvй шvv гэж сургамжилсан харцаар мялаажээ.

Дvрсгvй, уйдсан хоёр ач нь "Євєє та одоо ийм бяртай байгаа юм чинь залуудаа ёстой аварга бєх байсан байх аа” гээд толгой сэгсрэн магтлаа! Хоёр ачийнхаа магтаалыг Сэдваанчиг сонсоод сэтгэл нь хєєрсєндєє умс шиг хєх нvvрээ vрчийлгэн уйлах дєхєв. Ач нарын нь хоолой зангирсан хэдий ч, "Манай євєє гартаа ямар аймаар хvчтэй юм бэ?” гэж шогширсоор. Євєє нь хєєрч хэнхэлзсээр.
Vндсэндээ тэр гурав ийнхvv наргиж, урт євлийг барж буй билээ. Хавар болж, газрын дор бууж, дулаарч, тараг сvv дэлгэрэх vед эмгэн Сэрээдэнэ хєдєєлж, хоёр биеэ санасан євгєн эмгэн хоёр дєрвєн ханатаа юуны тvрvv овойлгов. Хоёул тусдаа амьдрах нэг л ондоо. Сvvлийн жилvvдэд хоёул яльтай яльгvй юмнаас болж vг сєрмєлцєж, муудалцах, тэр ч байтугай, хэрэлдэх болсон гээч. Євлийн хэдэн сарыг тус тусдаа єнгєрєєсєн хоёр хєгшин бие биедээ их л эелдэг хэд хонов.
Тэгтэл хэрэг бишдлээ. Олон хvvхэд, ач зээ нараасаа болж тэр хоёрын хэрvvл vvсдэг юм. Бас л тэгжээ. Євгєн хэнийг зэмлэж, хэнийг буруутгана, тэр болгоныг эмгэн тас ємєєрнє. Євгєнд энэ нь их лайтай. Эмгэн ямагт євгєнийг vгvйсгэж, хvvхдvvдээ зєвтгєнє. Хvvхдvvдээ дэс дараалан зєвтгєж, євгєн тэр болгонд, дэс дараалан буруудна. Хэрvvл ингэж цааш vргэлжлэхэд, эцэстээ євгєний тэвчээр барагдаж, уур нь оргилж, байх суух газраа олж ядна. Уухилна. Оволзоно. Хvvхэд бvрээ зєвтгєж, євгєнийг буруутгах гэж ухаангvй улайран зvтгэх эмгэндээ хэлэх муу vг олсонгvй.

Дэмий л,
-Чи муу тєрийн хутгуур гэж цоллов. Хамгийн муу vгээ цээрлэлгvй хэлж, єшєєгєє авч буй нь тэр. Хэрvvл дээр санаандгvй орж ирсэн отгон хvv нь, эргэнэг хавиар идэж уух юм хайнгаа, хоёр бие рvvгээ давшлан хэрэлдэж буй зєнєг эцэг эх хоёрыгоо харж харж,
-Яваад бай, яваад бай! Давшаад бай, давшаад бай гэж ташуур єгч, дохуурхаад гарч одов. "Тєрийн хутгуур” гэсэн vгний учрыг эмгэн сайн олоогvй ч сvрхий хорсчээ. Хэрvvлд улангасахаараа давахын тєлєє хамгийн муухай хорон vг олж хэлэх гэж хорхойсдог эмгэний удмын гажиг сэдэрч,
-Чи єєрийгєє их сvрхий хvн гэж бодож байна уу? Тэр vхрийн сээрийг чинь, хоёр ач чинь тємрийн хєрєєгєєр хєрєєдєж, хєрєєдсєн ормоо царцуу єєхєєр шавж тогтоогоод чамайг дамшиглах гэж тvмпэнд тавьчихсан юм гэсэн шvv, зєнєг толгойт оо! Чи муу хєрєєдсєн сээр хуга шаачихаад, зєнєгєє мэдэхгvй онгирч, хvvхдvvдийнхээ элэг доог болсноо одоо мэдэж ав!.. Хэлэх vггvй болов уу, хэрvvлч ээ?.. Ичиг, ичиг гэж хорыг нь малтав. Євгєн нэг л хачин, сэжигтэй, таг чимээгvй болчихсон гэнэ. Тэр дахиж vг унагасангvй. Хэвтээд єгч.

Удалгvй євгєний лагшин гэнэт чилээрхэв. Хамгийн аймшигтай нь євгєн буруу харж хэвтчихээд дуугардаггvй. Эмгэн ухаангvй сандарлаа. Эр хvнийг эр чадлаар нь басамжилна гэдэг ийм аюултай ажээ. Сvvлдээ цєхєрсєн эмгэн євгєндєє "Тэр сээр чинь хєрєєдєєгvй сээр байсан юм. Би уурандаа чамайг дийлэх гэж хєрєєдсєн сээр гэж худал хэлсэн юм” гэж аргадсан боловч Сэдваанчиг бас л дуугарсангvй. Євгєн нь, тиймхэн залинд хууртагдахаар хvн биш гэдгийг Сэрээдэнэ чавганц дэндvv сайн мэдэх тул яаж ч чадахаа болилоо.

Євгєн дуугарахгvй буруу харж хэвтсэн чигтээ хэд хоноод 90 насандаа амьсгал хураав. Эмгэн орилоод салдаггvй. "Би юунд тийм хэрэг хийв ээ?” гэж уйлаад, гэртээ хvн ороход дургvйцэж, гав ганцаар мэгшихийг хичээнэ. Хєєрхий тэр чавганц, бас удахгvй бололтой. Євгєнєє гомдоогоод явуулчихсан. Євгєн нь ганц удаа ч эргэж хараагvй. Ганц vг ч хэлээгvй. Ийм их харууслыг єтєл эмгэн даахгvй нь тvмэн зєв. "Явах” гэж морио эмээллэчихсэн євгєнд хєндлєнгийн ялимгvй шалтаг таарвал тvvнийг аваад залрах эгзэгтэй мєч отож байсныг эмгэн анзаарсангvй.

Єчvvхэн утсанд амь нь дєнгєж торж байсныг мэдсэнгvй. Эмгэний харуусал зvрхтэйгээ цуг мєхдєг болов уу, эсвал сvнсэнд нь шингээд, хойт насанд нь буухиалдаг болов уу?.. Яадаг бол?.. Тэнэг тоглоом оо гэж?!.. Заримдаа бас гай чирдэг ажээ!
Category: Өгүүллэг | Views: 1165 | Added by: dolly | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Registration | Login ]
Хайх
Админтай холбогдох

СодонМгл

YuKi

Dolly

Ээгий

Batistuta

HackServer
Цаг бол алт
«  April 2011  »
Su Mo Tu We Th Fr Sa
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
ТYЛXYYP YГ
Сурталчилгаа


Create your own banner at mybannermaker.com!

Энд таны баннер

Энд таны баннер

Статистик
» Гишүүдийн мэдээлэл
Нийт гишүүд: 14
Энэ сард: 0
Энэ 7 хоногт: 0
Өчигдөр: 0
Өнөөдөр: 0
» Сайтад:
Сайтын эзэн: 5
Хянагч админ: 0
Мэдээний админ:
Тусгай гишүүн: 0
Гишүүн: 9
» Хүйс
Эр: 6
Эм: 8


Total online: 1
Guests: 1
Users: 0

[.:Өнөөдөр зочилсон гишүүд:.]