Гуравдугаар сар
Урин дулааны улиралтай холбоотой
бие, сэтгэлийн хямрал үүсч болзошгүй. Гэвч сэтгэл түгших хэрэггүй, бүх
зүйл таны зөн совин, дотоод мэдрэмжийн хүрээнд байх сар. Хэт мөрөөдөл,
зөрчилдөөний эрсдлээс болгоомжил. Сайн хүмүүсээр хүрээгээ тэлж,
бясалгал, сэтгэлийн тайтгарлын төлөө өөрийгөө хөгжүүлэх нь бэрхшээлийг
даван гарч, амжилтанд хүрэх үндэс болно. Амьдралын учрал тохиолууд
хэвийн үргэлжилж урсгалаараа шийдэгдэнэ. Юм юманд санаа зовж самгардах
хэрэггүй, од эрхсийн байрлал шилжин аяндаа хэвийн болно.
3 сарын 1. Мягмар гараг.
Зөрчилтэй өдөр. Өглөө сэтгэл санаа тогтворгүйтэж төлөвлөгөөгөө
өөрчилнө. Өдрийн эхний хагаст зарим мэдрэмтгий хүмүүсийн хоол
боловсруулах эрхтэн өвдөж биеийн байдал таагүй байх хандлагатай. Эрч хүч
нэмэгдэж өдөр дунд гэхэд бусадтай хамтран чухал ажлаа хийж дуусгах
боломжтой. Орой таны далд ертөнц гэртээ гэр бүлийнхэнтэйгээ болон найз
нөхөдтэйгээ байхыг хүсэх болно.
3 сарын 2. Лхагва гараг.
Та гэр бүлийн харилцаандаа хамтын ажиллагаа, эелдэг байдлыг
өргөжүүлэхдээ өөдрөг үзэлтэй итгэлтэй байх болно. Хүмүүсийн цуглаанд
очиж шинэ хүмүүстэй танилцвал таатай байна. Гэнэт гарч ирэх ажилд
хянамгай ханд. Ашигтай бизнес, үр дүнтэй ажлын санаа төрөх бөгөөд энэ нь
ирээдүйд биелэлээ олно. Хуучин сэтгэлийн шархаа эдгээх, үл ойлголцлоо
арилгахад сансрын энэ эерэг нөлөөллийг ашигла.
3 сарын 3. Пүрэв гараг.
Зөн совинтой өдөр. Сар Далай ван гарагтай холбогдож, загасны ордонд
орж байна. Та эргэн тойрныхоо бүх зүйлд мэдрэмтгий хандаж зөн совинт
төсөөлөл бий болно. Загасны ордонд байгаа сар нь таны гүн ухаанд нөлөөлж
байна. Та зовлонгоо хуваалцахыг хүссэн холын найз, гэр бүлийн
гишүүнээсээ сураг сонсч магадгүй. Хувийн асуудлаас болж тун завгүй
байна. Эрч хүчээ засвар хийхэд зарцуулна. Хэн нэгэн таны хил хязгаарыг
давахыг оролдвол бүх зүйл төвөгтэй болохоос өмнө нарийн хязгаар тогтоо.
Энэ үдэш эмэгтэйчүүд болон ахмад төрлүүдтэйгээ харилцахад тааламжтай.
3 сарын 4. Баасан гараг.
Өнөөдөр ашиг орлого орж ирэх ба хэн нэгэнтэй гэрээ хийнэ. Хамт олны
дунд болон үеийн нөхдийн хувьд нэр хүнд өснө. Хэрэв буулт хийхэд хэцүү
бол хэлэлцээрийг хойшлуулж магадгүй. Мөнгө олох санаа чинь хэрэгжиж гэр
бүлийн төсөвт дэм болно. Хайр сэтгэлийн харилцаа таатай байна. Өнгөрсөн
сөрөг дурсамж сөхөгдөхөөс болгоомжил.
3 сарын 5. Бямба гараг.
Өнөөдөр ойр дотныхонтойгоо олон нийтийн арга хэмжээ зохиох болон
оролцоход таатай өдөр. Сар сугар гарагтай зохицож амьдралын сайн сайхныг
мэдэрнэ. Гэрээ чимэглэх, янзлах нь эерэг энергийг авчирна. Худалдаа
наймаа, үл хөдлөх хөрөнгө, хүнс хангамжийн салбарт ажилладаг хүмүүсийг
аз тойрон хүрээлж байна. Гараг эрхсийн хандлага санхүүгийн байдлыг
сайжруулах, ашиг орлого нэмэгдүүлэхэд чиглэж байна.
3 сарын 6. Ням гараг.
Сар хонины ордонд шилжиж мэлхийний ордныхон өөрт хэрэгтэй зүйлийнхээ
төлөө тэмцэнэ. Сэтгэл санааны тогтворгүй байдал хайртай хүнтэйгээ
маргалдахад хүргэж үр дүнд нь өнгөрсөн асуудлууд сөхөгдөнө. Тиймээс та
өөрийн дотоод сэтгэл рүүгээ өнгийж танд одоо яг юу хэрэгтэй байгаагаа
ол. Өдөр дунд гэхэд гараг эрхсийн хандлага өөрчлөгдөж харилцаа таатай
байх болно. Асуудлууд шийдвэрлэгдэж сэтгэл санаа амарна. Урлаг соёл,
хөгжмийн арга хэмжээнд оролцох нь энэ өдрийг эрч хүчтэй болгоно.
3 сарын 7. Даваа гараг.
Шинэ долоо хоног эхэлж байхад зарим мэлхийнхэн удаан хойрго бөгөөд
хүч тэнхээ дорой байдлыг мэдэрнэ. Засгийн газрын агентлаг таны үйл
хэрэгт саад болох хязгаарлалт тогтоож магадгүй тул аз туршсан
бизнессийн үйл ажиллагаа таарамжгүй байх болно. Гүнзгий амьсгаа аваад
бусдын асуудалд оролцохоосоо өмнө юу хийвэл хамгийн сайн байх талаар
тунгаан бод. Зорилгодоо хүрэхийн тулд шургуу хөдөлмөр, ёс журамтай байх
шаардлагатай. Үдээс хойш биеийн эрүүл мэндээ үзүүлбэл сайн. Өнөөдөр
зохиол бичих, лекц унших, гар бичмэлээ хэвлэлд бэлтгэвэл нэн сайн.
3 сарын 8. Мягмар гараг.
Сар үхрийн ордонд шилжинэ. Санаа нийлдэг найзуудтайгаа зоог барьж
вино шимэн, өөрсдийгөө зугаацуулах хэрэгтэй. Хэрэв та өнөөдөр ажилгүй
бол өөрийн бүтээлч сэтгэлгээг нэмэгдэж буйг ашиглан гэрэл зурагчид эсвэл
уран зураачдын бүлэгт элсээрэй.
3 сарын 9. Лхагва гараг.
Санхүүгийн хувьд таатай байна. Од эрхэс хайр дурлал болон бизнесийн
түншлэлийг сайнаар зөгнөж байна. Шинэ бизнесийн ажилдаа болон аз туршсан
зүйлд зөн совингоо ашиглаж зоригтой бай. Ажил хэргийн талбарт сайн.
Хамаатнууд чинь танайд зочлох нь таны амьдралд эргэлзээтэй өөрчлөлт
гаргаж гэр бүлийн байдал хэсэг зуур зөрчилтэй болж магадгүй. Мэлхийн
ордны эцэг эхчүүд хүүхдүүдээ спортоор хичээллэхэд нь хянамгай бай.
3 сарын 10. Пүрэв гараг.
Өнөөдөр хэт эмзэг байж жаахан зүйлд сэтгэл өвдөх шинжтэй. Гэр бүл
ялангуяа хүүхдүүдтэй харилцахдаа эелдэг байх хэрэгтэй. Хэрэгцээгүй
тансаг хэрэглээний зүйлд үрэлгэн хандах хэрэггүй. Аливаа багийн үйл
ажиллагаанд оролцох нь таатай байх бөгөөд бүлгийн зорилгод чиглэн
ажиллах нь та бүгдэд ач тустай байна. Орой эртхэн шийдвэр гаргах нь тийм
ч сайн биш бөгөөд гүн ухааны үзэл суртлын зөрчил гарч магадгүй. бусдыг
сонсч маргааныг хэрхэн зохицуулахаа бод.
3 сарын 11. Баасан гараг.
Тогтворгүй өдөр. Амьдралын аль ч хэсэгтээ хувийн эрх чөлөөг мэдрэхийг
хүснэ. Ажил мэргэжлийн тал дээр тогтворгүй байна. Бяцхан хүүхдийг усанд
оруулахгүй байх нь дээр. Өөрчлөлт шинэчлэлийн тухай санал бодлоо
илэрхийлэхээр удирдлагатайгаа ярилц. Өөрийгөө өөгшүүлэх нь харамсалтай
үр дүнд хүргэхээс болгоомжил. Таны хажуу дахь хэн нэгэн сэтгэл зүрхээ
өөрчлөхөд та таагүй хариу үйлдэл үзүүлж магадгүй, тайвшраад найз чинь
тогтвортой болтол урсгалаараа явах нь дээр.
3 сарын 12. Бямба гараг.
Өөртөө дүгнэлт хийх өдөр. Сэтгэл хөдлөл тогтвортой байна. Ажил
төрлийн болон хувийн үүрэг хариуцлага нь та бүхнийг үүрэг даалгавраа
биелүүлэхэд чиглэх болно. Гэхдээ гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурсны
хэрэггүй. Санхүү, татвар, даатгалтай холбоотой асуудал үүсч магадгүй.
Нэг л бодлоо байнга бодож сэтгэлээ зовоохгүйгээр бүх асуудалд
анхааралтай ханд. Сар хамтатгахын ордонд шилжиж байгаа тул үдшийг гэртээ
тайван өнгөрүүл. Хөгжим сонсч, зөгнөлт зохиол унш.
3 сарын 13. Ням гараг.
Түгшүүртэй өдөр. Сар мэлхийн ордонд орсноор та гэр бүлийн болон
хувийн асуудалдаа илүү анхаарах төлөвтэй байна. Бусдад хэт мэдрэмтгий
хариу үйлдэл үзүүлэхээс болгоомжил. Энэ өдөр алдагдсан эрч хүчээ нөхөж
өөрийгөө амраа. Ингэх нь үдээш хойш гарч ирэх хайртай хүнтэй чинь
холбоотой асуудлыг шийдвэрлэхэд тусална.
3 сарын 14. Даваа гараг.
Эрч хүчтэй өдөр. Өнөөдөр мөн л сарны нөлөө хүчтэй хэвээр байна. Өглөө
ходоодны хямралд орж болхи удаан байна. Мөнгөний эх үүсвэрийг
бодохоосоо өмнө хүндэлж явдаг ахмад хүнээсээ зөвлөгөө ав. Эртний болон
сонгодог урлагийн хэлбэр, архитектуртай холбоотой бизнес, санхүүгийн
ажилд дэвшил гарна. Ажлын болон дотны харилцаа тогтвортой байна. Бусдын
олон ааш таны тэсвэр тэвчээр, шийдэмгий байдлыг шалгана.
3 сарын 15. Мягмар гараг.
Аз туршсан өдөр. Өгөөмөр, сэтгэл таатай байдлаар шинэ өдрийг угтана.
Өнөөдөр амрах эсвэл өөр улс орноос ирсэн хүмүүстэй уулзах, зугаацах
тааламжтай. Өөрийн өдөр тутмын ажил, гэрийн нөхцөл байдлаа сайжруулах
боломжийг ашигла. Гэр бүлдээ халуун дулаан орчин бүрдүүлэх нь таны яг
одоо хийх ёстой зүйл. Тусламжийн агентлаг, эмнэлэг, асрамжийн газруудтай
хамтран хүмүүнлэг ажилд оролцох нь өрөвч мэлхийнхэнд сэтгэл хангалуун
байдлыг авчирна. Эмэгтэйчүүдийн нэгдлээс гэнэтийн санхүүгийн болон
нийгмийн ашиг орлого орж ирнэ. Энэ нь магадгүй даатгалын хэлбэр, өв
эсвэл татвар буцаалт, хонжвор гэх мэт мөнгөний ашиг орлоготой хамаатай
байж болно.
3 сарын 16. Лхагва гараг.
Будлиу өдөр. Гадуур гарч хөгжилдөх хүсэл, гэр бүлийн шаардлага
хоёроос болж төвөгтэй санагдах болно. Өнөөдөр хувийн амьдралын гэнэтийн
өөрчлөлт нь сэтгэл түгшээж таны дасан зохицсон байдалд зөрчил үүсгэж
магадгүй. Өдөр өнгөрөхөөс өмнө ажил болон гэр бүлийн үүрэг хариуцлагатай
холбоотой зарим нэг зүйлд анхаарал хандуулах шаардлагатай. Сар таны
мөнгөний билэгдэл болох арслангийн ордонд орох тул та шинэ бизнесийн
ашиг сонирхлоо өргөжүүлэхэд нээлттэй бай. Оройн цагийг ганцаараа
бясалгаж өнгөрүүлээд эртхэн унтаж амар.
3 сарын 17. Пүрэв гараг.
Хөгжилтэй өдөр. Гэнэтийн болоод аяндаа өөрөө урган гарах зүйл их
байна. Хэрэв бусад хүмүүс таны хувийн хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй бол
ердийн байдаг газраасаа өөр газар луу явах нь сайхан санаа байх болно.
Жишээлбэл, гэнэтийн аялалд гарах, гүн ухааны лекцэнд суух гэх мэт.
Өөрийн бодлоо бусдад хэлж сэтгэлийн хөөрөлд автахаас болгоомжил. Хүн бүр
таны бодлыг сонирхоно гэж байхгүй. Хөгжилтэй, өөдрөг, өглөгч бай. Гараг
эрхсийн энерги оршиж эрч хүчээр дүүрэн байх тул ер бусын романтик шөнө
хүлээж байна.
3 сарын 18. Баасан гараг.
Урам зоригтой өдөр. Энэ өдөр хамтран ажиллагчидтайгаа уулзах байдал
чинь таныг сэтгэл хөдлөлөө хэрхэн жолооддогийг харуулна. Ажлын нөхцөл
байдлаа сайжруулахын тулд харилцааны чадвар дур булаам байдлаа ашигла.
Ягшмал байдлаас илүү дипломат бай. Гараг эрхсийн энерги гялалзаж байгаа
тул түншлэлдээ бодит ойлголцолд хүрэх нь чухал шаардлагатай. Ойрд
уулзаагүй эртний найзуудтайгаа холбоо барьж өнгөрснөө дурс. Огторгуйн
хандланын дагуу тохь тухтай байгаа мэлхийнхэн өнөө орой халуун дулаан
уур амьсгалыг бүрдүүлнэ. Хайр дурлалын хувьд үл ойлголцол гарна. Зүрх
сэтгэлийн дуудлагаа сонс.
3 сарын 19. Бямба гараг.
Сайнтай муутай өдөр. Өнөөдөр бүтэн сартай өдөр тул та өөрийн эрхгүй
чөлөөтэй байж хувийн эрх чөлөөгөө мэдэрнэ. Та гэр бүлийн гишүүдээс
тавьсан аливаа хязгаарлалтыг эсэргүүцэх бөгөөд үүний үр дүнд үл
ойлголцол маргаан гарна. Бодол сэтгэгдэл хүчтэй байх тул амьдралын хар
бараан талыг илүү бодохоос болгоомжил. Хүүхдүүдтэйгээ өдрийг өнгөрөөх
зэргээр өөртөө эерэг бодол бий болго. Хэрэв та хүүхэдгүй бол хөршийнхөө
хүүхдүүд эсвэл ач зээ нартайгаа хөгжилтэй газруудаар зугаалаарай.
Хамтран ажиллагчадтайгаа таарамжтай байх нь таныг амар амгалан болгоно.
3 сарын 20. Ням гараг.
Идэвхтэй өдөр. Өөрт оноогдсон бүхий л үүрэг даалгаврыг биелүүлэх нь
өнөөдрийн эн тэргүүний ажил болно. Үүнийг ганцаараа хийх цаг биш. Сар
санчир гарагтай харилцан үйлчилж байгаа тул гэр бүлийн дотоод
өөрчлөлтөнд сайныг зөгнөж байна. Хувийн үүрэг хариуцлагаа хайртай хүн
болон гэр бүлийн гишүүдтэйгээ хуваалц. Товлосон уулзалтаас өмнө өөрийгөө
илэрхийл. Өнөөдөр сар хонины ордонд орж байгаа тул ирэх 4 долоо хоногт
ажил төрөл, нийгмийн амьдралдаа гол анхаарлаа хандуулахыг санал байна.
Амьдралын зорилго болон өөрчлөлтөө хэрхэн хийх талаар тунгаан бод.
3 сарын 21. Даваа гараг.
Гайхалтай өдөр. Ажил төрөлдөө шинийг сэдэх цаг иржээ. Ирэх 5 өдөр
ирээдүйн зорилго зорилтод чиглэсэн гайхалтай зүйлс болно. Одоо юу хийх
талаарх бусдын үгийг найрсгаар хүлээн авсны хэрэггүй. Хувийн болон ажлын
хамтрагчтайгаа ширүүн маргалдахаас зайлсхий. Өөрийн дотоод зөн совиндоо
итгэх нь таныг өрөвч болгоно. Санхүүгийн нөхцөл байдлаа сайжруулах шинэ
арга зам олоход эрч хүч оюун ухаанаа зарцуул.
3 сарын 22. Мягмар гараг.
Хилэнцийн ордон дахь сар нь таны хайр дурлалд нөлөөлж хүсэл сонирхол
бүтээлч байдал бусдын анхаарлыг татах чадварыг тань нэмнэ. Энэ нь танд
хувийн сэтгэл ханамж, ажлын ололт амжилтыг авчирна. Хувийн
зорилго,харилцаагаа сайжруулах боломжийг ашигла. Тусламж хэрэгтэй
хүмүүст анхаарал тавьснаар жаахан зүйлийн төлөө өөртөө том хариуцлагыг
үүрэх болно. Энэ нь таны ажил хэргийг дэмжихэд бэлэн байгаа хүмүүсийг
гайхшруулж магадгүй.
3 сарын 23. Лхагва гариаг.
Итгэл найдвар дүүрэн өдөр. Энэ өглөө амар тайван аз жаргалтай байна.
Гараг эрхсийн нөлөөлөл нь таны романтик мэдрэмж түүнчлэн уран бүтээлчид,
хөгжмийн зохиолчдын бүтээлч санааг нэмэагдүүлнэ. Бизнесийн болон
санхүүгийн боломжтой эмэгтэйтэй харилцахад сайн. Та шашин, философи,
хууль дүрэмтэй холбоотой сэдэв эсвэл судалгааны шинэ үндэслэлийг авч
хэлэлцэх болно. Мэдлэгийн хүрээгээ тэлэхэд тохиромжтой. Өөрийн
төлөвлөгөөндөө аяллыг оруулах болно. Өнөө орой нийгмийн нөхцөл байдал
төвөгтэй ярвигтайгаас энгийн тааламжтай болтлоо өөрчлөгдөнө. Ажлаа
дуусгах болон санхүүгээ хэмнэхэд хувийн сахилга бат шаардлагатай.
3 сарын 24. Пүрэв гараг.
Таатай өдөр. Сар таны ажил албыг илтгэх нумын ордонд орно. Өдөр
тутмын амьдралдаа амжилт олохын тулд мэдрэмтгий байна. Өнөөдөр хайртай
хүнийхээ төлөө өөрийгөө зориулахаас бүү ай. Тэд танд баярлаж талархсан
хариу барих болно. Таны ойрын хүрээлэлд хэн нэгэн хуурамч этгээд байж
магадгүй. Урам хугарахгүйн тулд бодит байдлыг олж хар. Биеийн хичээл
зүтгэл шаардлагатай. Гэрээ засаж сайжруулахад эрч хүчээ зарцуул. Өнөө
орой дасгал хийх нь биед сайн.
3 сарын 25. Баасан гараг.
Амлалт. Мэлхийнхэн гэртээ хайртай хүнтэйгээ болон ажлын байрандаа
шударга эелдэг байх хэрэгтэй. Хувийн шударга байдлаа орхихоос
болгоомжил. Өдрийн сүүлийн хагаст тэвчээрийг тань шалгах болно. Таны
хийж буй төлөвлөгөө гэнэт өөрчлөгдөж магадгүй. Үдшийг тайван
өнгөрүүлэхдээ бэлд. Та дур булаам байж хайртай хүнтэйгээ найрсаг
харилцана эсвэл та гэртээ гэр бүлийнхэнтэйгээ тоглож, бүжиглэж, дуулаж,
хөгжилдөх болно.
3 сарын 26. Бямба гараг.
Тогтворгүй өдөр. Ерөнхийдөө удирдлагууд болон түнштэйгээ саналаа
солилцох болон эрх мэдлийн асуудлуудад хүчтэй мэдрэмжтэй байна. Сэтгэл
зовоосон зүйлсийг хүчээр шийдэхээсээ илүү хамтран ажиллахыг хичээ.
Тулган шаардах нь нөхцөл байдлыг буруугаар эргүүлнэ. Хос болон
хамтрагчтайгаа чухал яриа өрнүүлэхэд тааламжтай. Гараг эрхэс гэр бүлийн
уулзалт зохиоход таатай хандана. Эмэгтэйчүүд гэр бүлээ төлөвлөх болон
үзэл бодлоо хэрэгжүүлж болно. Холоос ирэх мэдээ гайхшруулна.
3 сарын 27. Ням гараг.
Эрч хүчтэй өдөр. Бусдын удирдаж эхлэхийг бүү хүлээ. Та хэнийг ч
уйдаахгүйгээр аливаа зүйлийг хийж чадна. Гэнэтийн шинэ адал явдлыг
сонгож бусдыг гайхшруулж магадгүй. Найзуудаа гэртээ урьж зугаатай өдрийг
өнгөрөөж болно. Урт хугацааны турш хойш тавьсан ажил хэрэгт дэвшил
гарна. Эерэг таатай үзэл бодол нь таныг тойрох хүмүүсийн зан байдлыг
эелдэг найрсаг болгоно.
3 сарын 28. Даваа гараг.
Бусдад хамаатай нөөц, өв хөрөнгөтэй холбоотой асуудалд мэдрэмтгий
байна. Бумбын ордонд шилжиж буй сарны энерги мэлхийнхнийг дарамт
стрессээс хол байхад тусална. Гэр бүлийн дотоод амьдралын хувьд та
хайртай хүн чинь танд халамж анхаарал тавихгүй байгааг мэдэрнэ. Итгэлтэй
хүнтэйгээ хамт аюулгүй байдлыг хангах нь дээр. Хүсэл мөрөөдөлдөө
хүрэхэд саад тотгор байхгүй бол юу хийхээ бусдад хэлж болно. Гүн ухааны
хэлэлцүүлэг нь танд урам зориг хайрлах болно.
3 сарын 29. Мягмар гараг.
Ажлын талбарт та эрч хүчтэй байх болно. Гэнэтийн эрсдэлтэй тулгарах
хандлагатай тул аюул ослоос болгоомжил. Санал нийлдэг хүмүүстэйгээ
шинэлэг бүтээлч ажил хийх нь бие даасан байдлаа харуулах хамгийн сайн
арга зам юм. Өдөр дунд гэхэд бизнес санхүүгийн асуудалд хариуцлагатай
байж сэтгэл хөдлөл тогтвортой болно. Энэ орой ирээдүйн түншлэл хайр
дурлалын харилцаа тогтооход тохиромжтой. Таны бодол, сэтгэл хөдлөл
мэдрэмжтэй тань нийцэж байна. Мартагдсан дуу сонсч, тэмдэглэл хөтөл.
Хойшлуулсан эссэ, зохиол, шүлэг гэх мэтээ бич.
3 сарын 30. Лхагва гараг.
Таатай өдөр. Өнөөдөр ажил хийх хүсэл тэмүүлэл дутагдах болно. Сугар
гарагийн таатай нөлөө нь массаж хийлгэх, дуртай зүйлээ идэх, дэлгүүр
хэсэх зэргээр өөрийн дураар байхад тусална. Хайртай хүний тань сэтгэлийн
хөдлөл оч мэт гялалзаж байна. Тиймээс сайхан харилцаагаа хадгалахын
тулд үл ойлголцол маргаанаа шийдвэрлэх хүчин чармайлт шаардлагатай.
Хувиараа бизнес эрхэлдэг хүмүүсийн ажил аажмаар сайжирна. Далдын хүсэл
мөрөөдөл, санаанд оромгүй дурсамжийг сэргээнэ. Энэ үдэш кино, эсвэл өөр
соёлын тухай баримтат кино үзэх нь ганцаардлаас ангижруулж сэтгэл
хангалуун байлгаж чадна.
3 сарын 31. Пүрэв гараг.
Холимог өдөр. Харилцаа холбоог зохицуулдаг буд гараг хонины ордонд
буцаж байгаа нь та бүхний ажил төрөлд нөлөөлөх болно. Ирэх хэдэн долоо
хоногт хэрэг явдлаа хойшлуулах нь найдвартай. Хойшлуулсан ажлаа дуусгах
ажил төрлөө дахин зохион байгуулах боломжтой. Бизнесийн хамтрагчид болон
дотны хүнтэйгээ сайн харилцаатай байна. Ганц бие залууст шинэ хайр
дурлал ирнэ. Хосуудын хувьд оройн зоог хамт барьж бүгдийг шинээр
эхэлнэ.