Main » 2011 » March » 19 » “Кунфу Панда”-ийн асуудлаар DreamWorks компани шүүхэд дуудагдлаа.
01:53:25 “Кунфу Панда”-ийн асуудлаар DreamWorks компани шүүхэд дуудагдлаа. |
 2009 онд дэлхийн төдийгүй манай Монголын үзэгч хүүхэд багачуудыг "Кунфу
Панда” хэмээх хүүхэлдэйн кино ихээр татаж байлдан дагуулсан
билээ. Саяхан дээрх бүтээлийн гол баатрыг бусдын бүтээлээс
хулгайлсан гэж уг киног бүтээгч Dream Works кино компанийг нэгэн зураач
буруутгаж эхэлжээ.Өөрөөр хэлбэл DreamWorks кино компани нь урлангийн
уран бүтээлчдийг Бостон хотын комикс номын зураач Жеймс Гордоны зургаас
манай гол дүр болох кунфу панда хулгайлсан гэнэ.Дээрх зураач олонд
төдий л танигдаагүй ч мэргэжлийн хувьд тйич муугүй ажээ.Зураач Гордон
шүүхэд гаргасан гомдолдоо DreamWorks Animation нь "Кунфу Панда”
кинондоо тэр жилд хэвлэгдсэн «Кунфу Панда: Цөхрөшгүй тавын нууц» гэсэн
номын зургийн миний зөшөөрөлгүйгээр авч зохиогчийн эрхийг зөрчлөө гэсэн
байна.Гордон наяад оны сүүлч, ерээд оны эхээр бүтээлийнхээ зураг
таталбарыг хийж гаргаад түүнийгээ "Кунфу Пандын хүч” гэж нэрлэсэн юм
байна.Тухайн үед тэрээр энэ зургийнхаа эх хувийг сонин сэтгүүлүүдэд
явуулж байсан ч бүгд л хэвлэж, кино болгохоос татгалзсан гэдэг.Улмаар
DreamWorks ч түүний зохиомжийг 1999 онд худалдан авсан ч кино хийхээс
татгалзаж байжээ.Харин өнөөдөр мань зураач чухам юуг хүсээд байгаа нь
тодорхойгүй ч Кунфу Пандаг өөрийн оюуны өмч гэдэгтээ итгэлтэй байна.
|
Category: Мэдээ мэдээлэл |
Views: 371 |
Added by: YuKi
| Rating: 0.0/0 |
|