Friday, 2025-07-11, 16:59:37
Welcome Зочин | RSS

.::. СодонМгл.Тк .::.

Хэрэглэгчийн хэсэг
Чат
200
Админ авна
Содон.до.ам сайт -д админ авна туршлагтай єєр сайт -д ажиллаж байсан админ шалгаж авна SodonMgl@Yahoo.Com гэсэн хаягаар холбогдонуу!!! Анхаарал тависан явдалд баярлалаа
Шилдэг ГИШYYД


Зочин
Мэдээ:
Хүйс:
Сэтгэгдэл:


Зочин
Мэдээ:
Хүйс:
Сэтгэгдэл:
Миний FaceBook

Main » 2011 » March » 19 » Үхрийн ордныхны энэ сарын зурхай
01:03:19
Үхрийн ордныхны энэ сарын зурхай


Гуравдугаар сар
Таны нэр алдар өснө
Энэ сар таны ажил амжилтын ба гэр бүлийн хувьд онцгой байх нь.Амьдралын эрч хүч их байгаа учраас эртнээс төлөвлөж байсан зүйлээ хэрэгжүүлээд эхэл.Арилжаа наймаанд амжилт олно. Өөрийгөө бусдад мэдрүүлэх хэрэгтэй. Гэр бүлтэйгээ ойр дотно байхыг анхааруулж байна. Өөрийнхөө санаа бодлоо илэрхийлж бусдыг гайхшруулах алтан боломж олдож байгааг бүү алдаарай.  Шинэ төсөл төлөвлөгөө амжилт авчирна. Энэ сард мөн адил эрүүл мэнддээ анхаарахаа мартуузай. Сэтгэл санаагаа тайвван байлгах нь танйы амжилтын үндэс болохыг анхаараарай.
3 сарын 1. Мягмар гараг.
Өгөөжтэй өдөр Үр дүнтэй шинэ сар эхэлж байгаа тул олон нийтийн төлөвлөгөөнүүд гарч ирэн мөнгөний уналтад орж магадгүй.Иймээс мөнгөндөө анхааралтай хандаарай. Худалдан авалт хийх эсвэл урьд амласан амлалтынхаа төлбөрийг хийснээр санхүүгийн байдал муудах болно. Гэхдээ энэ нь түр зуурын хэрэг учир та санаа зовох хэрэггүй. Арилжаа наймаа эрхэлдэг хүмүүс нөхцөл байдлыг олон талаас нь ухаалагаар үнэлсэн дүгнэлтэд үндэслэн шургуу хөдөлмөрөөр саад тотгорыг даван туулна.  
3 сарын 2. Лхагва гараг.
Зөв зүйлд нийцсэн өдөр.Анхаарал аялал жуулчлалд ихээхэн төвлөрнө.Тиймээс интернэтээс сайтар хайлт хийж судла.Гунигтай хүмүүсээс хол байж,оронд нь хөгжилтэй хүмүүсээр өөрийгөө хүрээлүүл.Өнөөдөр танд авьяас чадвараа харуулах боломж гарна. Энэ нь та өөрийгөө  бусдад таниулах нэгэн чухал алхам болохыг мэдэрнэ.
3 сарын 3. Пүрэв гараг .
Эрч хүчтэй өдөр.Бусад хүмүүс таныг зорилгоо биелүүлэхэд туслах болно.Таны алдар нэр өснө.Амьдралын эрч хүч их байгаа тул хувийн харьцаандаа эсвэл арилжаа наймааны ажилдаа амжилт олно.Бүгдийг сайн талаас хараад үз. Ямар нөлөөтэй болохыг та удахгүй мэдрэх болно.
3 сарын 4. Баасан гараг.
Маш сайн өдөр. Нийгэм дэх нөлөө ихэснэ.Тиймээс амралтын өдрүүдэд цагаа жаргалтай өнгөрүүлнэ. Өөрийн дотны хүнээсээ гэнэтийн мэдээ авна.Танд шинэчлэгдэн нэр хүндээ  дээшлүүлэх шинэ зам гарч ирнэ.Таны ажиллах чадвар хамт ажиллагсдын тань гайхшралыг  төрүүлнэ. Янз бүрийн гэнэтийн үйл явдлуудаар дүүрэн өдөр болно. Оройг гэр бүлийнхэнтэйгээ халуун дотно өнгөрүүлж энэ 7 хоногийнхоо алжаалыг тайлахыг зөвлөе.
3 сарын 5. Бямба гараг.
Тааламжтай өдөр. Янз бүрийн харилцаа холбоо таны анхаарлыг энэ өдөр их татах нь.Тийм учраас тэр хүмүүсдээ цаг гарга. Шинэ санаа гаргах маш сайн өдөр. Гараг эрхсийн нөлөөллөөр та гэр бүл, хүүхэд нас болон өнгөрсөн үйл явдлуудыг эргэн дурсах бололтой. Гэр бүлийн зураг авхуулах эсвэл гэр бүлээрээ уулзах зэрэг нь сайхан мэдрэмж төрүүлнэ.Ирээдүйн төлөвлөгөөгөө эргэж нэг хараарай.Бага зэрэг алда байхыг үгүйсгэхгүйг гараг таньд сануулж байна.
3 сарын 6. Ням гараг.
Сул өдөр. Биeийн энерги маш сул дорой байна.Хөгжилтэй чөлөөтэй байлгах нийгмийн үйл ажиллагаанд оролц.Найз нөхөдтэй холбоотойгоорсэтгэл гонсойж болзошгүй тул тэдэнд бүрэн найдаж болохгүй. Бодлогогүй шийдвэр бүү гарга.Идэвхтэй амрах салхинд зугаалах дотны хүмүүстэйгээхарьцахад таатай өдөр.Найз нөхөд албан харилцагчидтайгаа энгийн сайхан найрсаг байх нь ажлын бүтээмжийг өндөрсөгнө.
3 сарын 7. Даваа гараг.
Шалгах өдөр. Энэ өдөр нам гүм орчин, тайван байдал, ганцаараа байх зэргийг байримтлах хэрэгтэй. Таны урмыг хугалах зүйлүүд танд тохиолдох хандлагатай байна. яг одоо та өөрийнхөө зөн билэгт итгэсэн нь хамгийн зөв сонголт байх болно гэдгийг санаарай. Цаасан дээр өөрийн хаяхыг хүссэн бүхий л муу зуршлаа жагсаан бичэих хэрэгтэй. Тэгээд маргааш үдээс хойш гэхэд тэр муу зуршлуудаасаа салах арга хэмжээ авч эхлэх хэрэгтэй. Сайн амар. Танд харилцахад амар санагддаг хүсмүүстэйгээ цагийг өнгөрүүл.
3 сарын 8. Мягмар гараг.
Идэвхтэй өдөр. Энэ өдөр та гомдол шаналалаасаа салах хэрэгтэй. Цаг өнгөрөх тусам эрч хүч урам зориг ихсэх бөгөөд үүнийг дагаад энэ өдөр улам завгүй болох болно. Үдээс хойш сайхан зүйл тохиох болно. Ихэнх үхрийн ордныхон өчигдрийнхөөсөө илүү гярхай байх тул та энэ боломжийг ашиглан зорилгоо биелүүлэх эсвэл чухал ажил эхлүүлхийг хичээгээрэй. Романтик аяз үхрийн ордныхонд баяр баясал авчрах болно.
3 сарын 9. Лхагва гараг.
Тусалж дэмжих өдөр. Сар таны ордонд айлчилснаар танд таатай байдал авчирна. Одоо л танд жинхэнэ өөрийнхөөрөө байх үе тохиож байна. Шинэ хүмүүстэй уулзах нь танд сайхан сэтгэгдэл төрүүлэх болно. Тиймээс гадагш гарч хүмүүстэй уулз. Санхүүгийн байдал тань сайн байх бололтой. Танд ямар нэг өөр зүйл хийх мэдрэмж төрөх бөгөөд энэ танд ашигтай байх болно. Та эрч хүч ихтэй байх тул хий дэмий зүйлд хүчээ барах гэсний хэрэггүй шүү.
3 сарын 10. Пүрэв гараг.
Азтай өдөр. Үхрийн орлныхонд аз хийморь тохиож байна. Шинэ санаачлага гаргахад таатай цаг. Энэ нь таны ирээдүйд эeрэг өөрчлөлт авчрахад нөлөөлөх юм. Иймээс энэ цаг үe нь бизнес карьерийн тохиромжтой үe юм. Өөртөө итгэлтэй байж эрсдэлүүдээ тооцоолох хэрэгтэй. гадаад төрхөндөө анхаарал тавь. Танд олон сайхан үйл ажиллагааны урилгууд ирэх болно. Мөнгө зарцуулах, идэх, уух зэрэгтээ анхаарал тавих хэрэгтэй.
3 сарын 11. Баасан гараг.
Чимээгүй өдөр. Ирэх 3 долоо хоногт өнгөрсөн эсвэл хувийн чанартай асуудлууд таны сэтгэлийг зовоох хандлагатай байна. Олон нийттэй харилцахад сайн. Бүтээлч байдал тань таныг амжилтанд хүрэхэд тусална. Ганцаарчилан хийх ямар нэгэн ажил, судалгаа, эсвэл гар бичмэл зэрэг нь танд амжилт авчирна. Эрүүл мэнддээ анхаарч хоолны дэглэм барьж дасгал хийх хэрэгтэй.  
3 сарын 12. Бямба гараг.
Дүнсгэр өдөр. Энэ өдөр нилээн нам гүм өдөр байх нь. Санхүүгийн байдал гол анхаарал татах нь. Зарим үхрийн ордныхон ихээхэн хэмжээний мөнгө олох болно. Харин та банкинд хийж хадгалах хэрэгтэй шүү. Мөнгө санхүүтэй холбоотой бодлогоо хэрэгжүүлж эхлэх нь мөн мөнгөө хадгалахад тань тусална. Ямар нэгэн зүйл өөрийнхөө төлөө хийх цаг гарга. Зарин нэг асуудлаас болж найз нөхөдтэйгээ зөрчилдөх магадлалтай.
3 сарын 13. Ням гараг.
Шийдвэрлэх өдөр. Мөнгөө сайн цуглуул. Зарим нэг тооцоолоогүй байсан зардал үүсч болох боловч аль болох мөнгөө хадгалхыг хичээ. Бусдын хэлсэн үг эсвэл хийсэн үйлдэл таалагдахгүй байвал заавал хариу өгөх гэсний хэрэггүй. Энэ нь зөвхөн таныг таагүй байдалд л оруулах болно. Маргаанд оролцох хэрэггүй, учир нь та дараа нь харамсаж мэднэ. Эрт унтаж амрах хэрэгтэй.
3 сарын 14. Даваа гараг.
Завгүй өдөр. Энэ өдөр та маш их ажилтай байх учир танд бүх зүйл овоорсон мэт санагдана. Бусадтай нээлттэй харилцах нь таны ажил төрөл болон нэр хүндэд сайнаар нөлөөлнө. Шинээр худалдаж авсан эсвэл бэлгэнд авсан зүйл таны хувьд ихээхэн баяр баясал авчирч та түүнийгээ удаан хугацааны турш хадгалах болно. Ганц бие үхрүүд хайр дурлалтайгаа учирч болзошгүй. Харин хосуудын харьцаа маш дотно хэвээр үргэлжилсээр байх болно.
3 сарын 15. Мягмар гараг.
Чухал өдөр. Ирэх жилүүдэд та өөрийн зан араншин болон амьдралынхаа хэв маягт өөрчлөлт хийх болно. Таны бусдаас нууж байсан ямар нэгэн таагүй зүйл бусдын сонорт хүрэх магадлалтай байна. Зарим үхрийн ордныхны хувийн амьдрал хүртэл хүмүүст нээллтэй болох шинжтэй байна. Өмнөх зүйлүүдээ мартаж урагшаа тэмүүлэх хэрэгтэй. Урьд нь мэдэгдэж байгаагүй нуугдмал авъяас тань илрэх төлөвтэй байна. Хатуу шийдвэр гаргах болон шургуу ажиллахад бэлэн бай.
3 сарын 16. Лхагва гараг.
Идэвхтэй өдөр. Дотоод асуудлууд нилээд анхаарал татах хандлагатай байна. Ихэнх үхрийн ордныхон төлөвлөх чадвартай байх тул энэ боломжийг ашиглан илүү зүйлийг хийх хэрэгтэй. зөв сонгол хийхэд маш хялбар байх тул та цаг бүү алдаарай. Найз нөхдийн болон гэр бүлийн хоорондох багахан зөрчлийг ярилцаж зөвшилцсөнөөр багасгах болно. Том амлалт хийхгүй байсан нь дээр. Хэтрүүлгээс зайлсхий.
3 сарын 17. Пүрэв гараг.
Төвөгтэй өдөр. Энэ өдөр тодорхойгүй байдал, үймэн самуун үүсэх магадлалтай байна. Амлалт өгхөөс зайлсхий. Зарим нэгэн амласан зүйлээсээ ухрах шаардлага гарч болзошгүй. Гэсэн ч энэ нь таны буруугаас болоогүй тул өөрийгөө буруутгах хэрэггүй. Өөдрөг үзэлтэй байх нь сайн хэдий ч та энэ удаад хэлэх зүйлээ хянахгүй бол бусдаас зэмлэл хүлээх магадлалтай. Энэ орой хайр сэтгэл, мөнгө болон найманы тал дээр сайн байхгүй байх бололтой.
3 сарын 18. Баасан гараг.
Хүнд өдөр. Таныг шалгах өдөр байх нь. Таны болон таны найз нөхдийн хүүхдүүд таны тэвчээрийг нилээн барах хандлагатай байна. Удирдах албаны хүмүүстэйгээ ярилцахдаа болгоомжтой байх хэрэгтэй. Учир нь таны хэлэлцээр маргаан болох магадлалтай байна. Таны ойр дотны хүн таниас санаанд оромгүй тусламж хүсэх магадлалтай байна. Танд хэцүү байсан ч, зөвшөөрөх нь илүү хялбар байх болно. Гэр бүлийн зураг авхуулах эсвэл гэр бүлээрээ уулзах зэрэг нь сайхан мэдрэмж төрүүлнэ.
3 сарын 19. Бямба гараг.
Бодлогоширсон өдөр. Эргэлзсэн сөрөг бодол санаанууд таныг алхам тутамд тань дагах болно. Өнөөдрийн охины ордны бүтэн сар таны ордод байрлаж,тааламжтай байдлыг нэмэгдүүлэн,үхрийнхнийг хайртай хүмүүстэйгээ гадуур цагийг хөгжилтэй өнгөрөөх төлөвлөгөөг нь урамшуулна.Ямар ч ажилд та тэнцвэртэй байж чадна гэдэгтээ итгэн хийж чадах бүхнээ хийгээрэй.Шинэ төсөл төлөвлөгөө танд амжилт авчирна.
3 сарын 20. Ням гараг.
Сайн өдөр. Өнөөдөр хамт олонтойгоо ямар нэг үйл ажиллагаанд оролцож идэвхитэй байх нь танд таатай сэтгэгдэл төрүүлнэ. Найзуудтайгаа болон бизнесийн түншүүдтэйгээ холбогдох нь таны харилцаа холбооны хүрээг өргөжүүлж хувийн байр байдлыг нэмэгдүүлнэ. Ирэх дөрвөн 7 хоногт үхрийн ордныхонд тайван амгалан байдал хэрэгтэй. Танд ямар нэгэн сайхан боломж олдвол бүү алдаарай.
3 сарын 21. Даваа гараг.
Хүч шаардсан өдөр. Хэрэв та энэ өдөр тайван эелдэг байдлыг эрхэмлэх зорилготой байгаа бол мартсан нь дээр. Яагаад гэвэл ийм байдал танд тус болохгүй нь. Өнөөдөр таны төсөөлж байгаагүй төвөгтэй зүйлүүд тохиолдох болно. Та хийх гэж буй зүйлээ сайтар бодож тунгаах хэрэгтэй. Хэт түргэн зан гаргахаас зайлсхий. Гэр болон ажлын байрандаа бүгэлгүйгээр гадуур гарч юм үзэж нүд тайлах хэрэгтэй. Хайртай хүмүүстээ анхаарал тавь. Хэрэв та ганц бие бол энэ үдшийг найз нөхөдтэйгээ зугаатай өнгөрүүлэх нь таатай байдал авчирна.
3 сарын 22. Мягмар гараг.
Хувирамтгай өдөр. Ямар нэгэн шинэ соргог эсвэл өөр зүйл хийхийг хүсч байгаа үхрийнхэнд завгүй өдрүүд үргэлжилсээр байх болно. Сар таны эсрэг байх хилэнцийн ордод байрлаж байна. Энэ нь таны урам зориг эрч хүчийг сааруулах магадлалтай. Гэхдээ таны хамтын ажиллагаа болон уулзалтын нөхцөл байдалд сайнаар нөлөөлнө. Олон нийттэй харилцдаг хүмүүст таатай үе тохиож байна. Хичээл зүтгэл гаргах нь ямар нэг амжилт авчрах болно.
3 сарын 23. Лхагва гараг.
Итгэлтэй өдөр. Жижиг сажиг санаанд нийцэхгүй зүйлүүд тохиох болно. Асуудлуудаас аль болох хол байх нь танд тустай. Үхрийн ордныхон ерөнхийдөө их тэвчээртэй шургуу хүмүүс байдаг. Тэгхээр та санаагаа их зовоолгүй тайван байх нь зүйтэй. Таны дотор байгаа томоохон бодол санаагаа бусдад хэлэлгүйгээр маргааш болтол хадгал. Хэрвээ хүмүүс танд тусламж дэмжлэг үзүүлбэл, та баяртайгаар хүлээн авах хэрэгтэй шүү.
3 сарын 24. Пүрэв гараг.
Хүч сорьсон өдөр.Тийм ч амар өдөр байхгүй нь бололтой. Ээдрээтэй ажил таны тэвчээрийг барах магадлалтай байна. Санхүү мөнгөтэй холбоотой асуудлууддаа анхаарал тавих хэрэгтэй. Ажил хэрэг эсвэл бизнесийн тал дээр ямар нээгн горьдлого тавих нь үр дүнгүй байх болно. Та ямар нэгэн өөрчлөлт хийхээс нааш бүх зүйл таны санаснаар бүтэх шинжгүй байна.
3 сарын 25. Баасан гараг.
Ухаалаг өдөр. Энэ өдрийн ихэнх зүйл гэрэл гэгээтэй өөдрөг байлгах болно.Гэр орон, машин тэрэг болон ажлын өрөөнөөсөө хэрэггүй зүйлсээ зайлуулах нь танд илүү гэрэл гэгээтэй саруул орчинг мэдрүүлэх болно. Ажил горлигч үхрийн ордныхонд сайхан санал ирэх болно. Амралтын өдрүүдээ олон нийтийн идэвхтэй үйл ажаллагаагаар эхлүүл.
3 сарын 26. Бямба гараг.
Сэтгэлд нийцсэн өдөр. Өнөөдрийн таны зорилго том ч бай жижиг ч бай, та түүнийгээ хэрэгжүүлж чадна гэдэгтээ итгэх хэрэгтэй. Аяллаар явахаар зэхэж буй хүмүүс дахин нэг бодох хэрэгтэй. Харин аялж яваа хүмүүс мөнгө зарцуулахдаа анхааралтай хандах хэрэгтэй. Ганц бие хүмүүст таатай үе тохиож байна.
3 сарын 27. Ням гараг.
Тайван өдөр. Уян хатан бай. Өөрийн замд гарч ирэх боломжуудаа ашигла. Коллежид сурах эсвэл олон нийтийн үйл ажиллагаанд найз нөхөдтэйгээ идэвхтэй оролцох төлөвлөгөө зохиоход таатай үе. Таны нэр алдар өснө. Таны амьдралд ямар нэгэн шинэ соргог зүйл авчрах зүйлс бүр таатай байх болно.
3 сарын 28. Даваа гараг.
Хянуур болгоомжтой өдөр. Өнөөдөр үхрийн ордныхон алхам тутамдаа болгоомжтойгоор хандахгүй бол буруутах төлөвтэй байна. Төлөвлөсөн ажлаа түр хойшлуул. Үхрийн ордны удирдах албан тушаалтнууд өөрийн эрх мэдлээ ашиглан бусдыг захирахад ч тохиромжгүй цаг байна. Амьдралын эрч хүч нэмэгдэж байна. Хувийн амьдралд тань гарах тааламжгүй өөрчлөлтөд бэлэн байгаарай.
3 сарын 29. Мягмар гараг.
Бүтээлч өдөр. Өнөөдрийг эртхэн эхлүүл. Учир нь өглөө эрт хийсэн ажил тань маш бүтэмжтэй байх болно. Ажилд маш таатай өдөр. Таны мэдлэг өндөр түвшинд байна. Та хийхээр төлөвсөн зүйлээ биелүүлэхийн тулд хичээх хэрэгтэй. Та юу ч хүлээх хэрэггүй. Та хүсч байсан зүйлдээ хүрэхийн тулд мэрийлт гаргасны хүчинд дээшилж байгааг мэдрэх болно.
3 сарын 30. Лхагва гараг.
Сонирхолтой өдөр. Гараг эрхсийн нөлөөллөөр маш олон боломжууд танд нээгдэх болно. Хэн нэгний зөвлөгөө эсвэл хамтын ажиллагаа танд зорилгодоо хүрэхэд туслах болно. Танд тоотой хэдэн саад тохиох болно. Ганц бие үхрийн ордныхон маш сонирхолтой шинэ хүнтэй учирах бололтой.
3 сарын 31. Пүрэв гараг.
Холимог өдөр. Таны нийгэм дэх туслалцаа нэмэгдэнэ. Үхрийн ордныхонд уян хатан байдал болон тэсвэр хатуужил хэрэг болно. Юмыг бодитойгоор төвлөрч анхаарч чадвал амжилтанд хүрнэ. Бусдад гараа сунгах нь таны нэр хүндэд сайнаар нөлөөлнө. Энэ үдэш та маш их тэвчээр хатуужилтай байх хэрэгтэй. Учир нь олон хүмүүстэй уулзах нь таны санаанд нийцэхгүй байдлуудыг бий болгох аюултай байна.
Category: Бусад | Views: 323 | Added by: YuKi | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Registration | Login ]
Хайх
Админтай холбогдох

СодонМгл

YuKi

Dolly

Ээгий

Batistuta

HackServer
Цаг бол алт
«  March 2011  »
Su Mo Tu We Th Fr Sa
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
ТYЛXYYP YГ
Сурталчилгаа


Create your own banner at mybannermaker.com!

Энд таны баннер

Энд таны баннер

Статистик
» Гишүүдийн мэдээлэл
Нийт гишүүд: 14
Энэ сард: 0
Энэ 7 хоногт: 0
Өчигдөр: 0
Өнөөдөр: 0
» Сайтад:
Сайтын эзэн: 5
Хянагч админ: 0
Мэдээний админ:
Тусгай гишүүн: 0
Гишүүн: 9
» Хүйс
Эр: 6
Эм: 8


Total online: 1
Guests: 1
Users: 0

[.:Өнөөдөр зочилсон гишүүд:.]