Friday, 2025-07-11, 19:36:43
Welcome Зочин | RSS

.::. СодонМгл.Тк .::.

Хэрэглэгчийн хэсэг
Чат
200
Админ авна
Содон.до.ам сайт -д админ авна туршлагтай єєр сайт -д ажиллаж байсан админ шалгаж авна SodonMgl@Yahoo.Com гэсэн хаягаар холбогдонуу!!! Анхаарал тависан явдалд баярлалаа
Шилдэг ГИШYYД


Зочин
Мэдээ:
Хүйс:
Сэтгэгдэл:


Зочин
Мэдээ:
Хүйс:
Сэтгэгдэл:
Миний FaceBook

Main » 2011 » March » 19 » Хонины ордныхны энэ сарын зурхай
00:59:06
Хонины ордныхны энэ сарын зурхай


ГУРАВДУГААР САР
Гадаадад ажиллах санал ирнэ
Анд нөхөр ажлын түншээ зөв сонго. Энэ нь таны ажил амьдралд амжилттай урагшлах шинэ ажил эхлүүлэхэд гол түлхэц болно. Хэрэв танд тулгарч буй асуудал байвал ойр дотны хүнтэйгээ зөвлөж тусламж аваарай.
Энэ сард та өвдөх магадлалтай тул эрүүл мэнддээ анхаар. Удаан хугацаанд төлөвлөж байсан зүйлээ энэ сард эхэлбэл амжилт олно. Уур уцаар, жигшил зэвүүцлийг тэвч. Та орчин нөхцөлөө солих бодолтой байгаа бол түүнийгээ энэ сард эхэл.
Хуучин танилтайгаа уулз
3 сарын 1. Мягмар гараг.

Аз завшаантай өдөр. Одоо та ирээдүйнхээ төлөөх хүсэл эрмэлзэл, итгэл найдварт төвлөрч ирэх хоёр долоо хоногт юу хийхээ төлөвлөх хэрэгтэй. Эерэг сэдэл гаргаж, эрх мэдэлтэй хүмүүстэй уулзахад таатай өдөр бол өнөөдөр. Анд нөхөр ба ажлын түнш танд маш чухал гэдгийг санаарай. Хэн нэгэнтэй илүү дотносож найз нөхөд болоход танаас асар их эрч хүч шаардагдах нь ойлгомжтой. Гэхдээ л хичээсний эцэст үр дүнд хүрэх нь ойлгомжтой асуудал. Ажил хэрэг тань амжилттай урагшлах хандлагатай байгаа тул итгэлтэйгээр бас санаачлагатайгаар шинэ ажил эхлүүлээд үзэхэд буруудахгүй. Хэрэв та хойд эцэг бол, эхнэрийнхээ хүүхдүүдэд бага боловч анхаарал тавиарай. Тэднийг ойлгож, бэрхшээлтэй асуудлаа шийдвэрлэхэд нь өөрийнхөө туршлагаас хуваалцаад үзэхэд асуудал танай талд эргэж л таараа.
3 сарын 2. Лхагва гараг.

Хайр дурлал. Өөрийнхөө чухам юу мэдэрч байгааг бусдад хэлэхийг хүсэхгүй байгаа бол зүгээр л илэрхийлээд үзвэл яасан юм бэ. Хэрэв танд асуудал байгаа бол хайрлаж, хүндэлж явдаг хүмүүсээсээ тусламж гуйх хэрэгтэй. Тэд танд  сэтгэл санааны болоод материаллаг туслалцаа үзүүлэх нь дамжиггүй. Хайр дурлал ба зохицлыг ивээгч Сугар гараг Бумбын орд руу шилжин орж байгаа учраас таны найз нөхөд, итгэл найдвар, хүсэл мөрөөдлийн хүрээнд өөрийн гэсэн ул мөрөө үлдээх нь. Сугар гараг бусадтай харьцах харьцаанд тань зөв хандлагыг авчирна. Тиймээс ирэх гурван долоо хоногийг багаараа ажиллах ажилд зориулах нь зүйтэй. Сугар гарагийн нөлөөллөөс болж аливаа уулзалт хэлэлцээр ямагт эерэг үр дүн авчрах учраас амжилтаа тэмдэглэх үдэшлэгт бэлдээрэй.
3 сарын 3. Пүрэв гараг.

Алжаал. Өнөөдөр та бага зэрэг ядрах нь. Унтаж байхдаа хүртэл санаа чинь ямар нэгэн зүйлд санаа чинь зовсоор л байх болно. Гэхдээ аливаад хүлээцтэй хандаж, асуудал руу шууд гүйгээд орчихоосоо өмнө бодож эргэцүүлэх цагийг өөртөө гарга. Зарим хонинууд өвдөх магадлал өндөр байгаа тул бүхэл өдрийг орондоо хэвтэж өнгөрүүлэн, элдэв ачаалалтай зүйлээс өөрийгөө чөлөөл. Магадгүй бүх л өдрийг зурагт ширтэж, сайхан ном уншиж өнгөрөөх нь хамгийн сайн эм болох байх. Өнөөдөр бол мөн аливааг эргэцүүлэн бодоход тохирох өдөр. Хэрэв та юу ч хийхгүй зөвхөн өөртөө төвлөрч чадвал та өөрийгөө илүү сайн ойлгож, чухал чанаруудаа нээн илрүүлэх болно.
3 сарын 4. Баасан гараг.

Шийдэмгий. Тайзны ар дах үйл хэрэгт өнөөдөр амжилт гарах магадлал өндөр байна. Магадгүй та удаан хугацааны зорилгодоо хүрч болох юм. Бас шинэ зүйлийг эхлүүлэх юм байна. Гэхдээ өнөөдөр танд ирэх бүхий л урилгаас зүгээр  татгалзах хэрэгтэй. Та хэрвээ өнөөдөр гадагшаа гарах юм бол өөрөөсөө хүртэл залхах болно. Тиймээс зүгээр л гэртээ үлдээд өөрийгөө мэдэр. Хайрттайгаа харьцах харьцаа тань сонирхолтой байх хэдий ч бас үүний хажуугаар танд уйтгартай, залхмаар санагдах болно. Түүнд шударга хандаж, өөрийнхөө юу мэдэрч байгааг хэлж, бас түүнээс юу нь болохгүй байгааг асуу. Найз нөхдөө ч мөн өөртөө таарах, таныг амьдралын чинь туршид түшиж чадах хүн  эсэхэд дүгнэлт хийх цаг нэгэнт болжээ. Хэрвээ одоо л хэрэгтэй хүнээ авч үлдэж, хэрэггүй хүнээ орхих сонголтыг хийхгүй бол хожим бүр илүү л хэцүү байх болно. Өөрийгөө хайрлаж, өөртөө үнэнч бай.
3 сарын 5. Бямба гараг.

Сүйрэл. Хүрээлэн буй бүхнээ эргэцүүлэх, ямар нэгэн зүйлд шаналах чинь өдөржин таныг зовоох нь. Тиймээс хамгийн зөв арга бол бодлоо төвлөрүүлж, бясалгах. Тиймээс юунд ч санаа зоволтгүй байж аливаад эгдүүцэхээс зайлсхий. Хэрэв та өөртөө төвлөрч чадвал мөн өөртөө ч бас амар тайвныг авчирч чадна. Магадгүй хуучин найзтайгаа уулзах нь таны сэтгэлийг сэргээх байх. Элдэв хов живээс хол бай. Зарим хонинууд ээждээ анхаарал тавих болно. Хэрэв тэр эмнэлэгт байгаа бол түүнийг эргэхээр оч. Тэр баярлах болно. Таны өөрийгөө ойлгохгүй байгаа байдлыг тэр маш амархан үгүй хийчхэж чадна.
3 сарын 6. Ням гараг.

Сэргэх. Өчигдрийн уур уцаар, жигшил эгдүүцлийг өнөөдөр өглөөний нар мандангуутаа л ор мөргүй алга болгочихлоо. Амьдралд чинь хурц гэрэл гэгээ тус болно. Өвчинд зовлонд шаналж байсан зарим хонинууд бие нь эрч сайжирч буйг мэдрэх бөгөөд бие нь шинэ энергиэр сэлбэгдэхийг мэдрэх болно. Бие эрүүл мэндийн хувьд сайн байгаад зогсохгүй урам зориг чинь хүртэл сэргээд л ирнэ. Найзуудаасаа зугаалгаар явж, хээрийн хоол идэх хүсэлтэй байгаа эсэхийг нь асуу. Гэхдээ зургийн аппаратаа мартав даа. Цагийг хөгжилтэй өнгөрүүлсэн агшин бүрийг чинь фото хальснаа буулгасан тэр гэрэл зургууд хожмын нэг гуних өдөрт таныг сэргээж л таараа.
3 сарын 7. Даваа гараг.

Илэрхийлэл. Таны төрсөн ордонд Сар айлчлан орж ирж байгаа тул та энэ өдрийг урам зориг, сэтгэл хөдлөлөөр угтах юм байна. Өнөөдөр та юу ч хийсэн  байсан бүх зүйл чинь илбийн юм шиг л бүтэх болно. Та угаасаа түргэн зантай хүн учраас аливаад сэтгэл хөдлөлөөрөө хандаж байдаг. Өнөөдөр ч мөн ялгаагүй. Гэхдээ эрч хүчтэй эхэлсэн энэ өдрөө бүтэлгүйтэл, азгүйтлээр дуусгаж магадгүйг санаарай. Хосоороо байгаа хонинууд хосынхоо хүсэл сонирхлыг тоож үзээгүйгээс бага зэргийн асуудалд орж магадгүй учраас болгоомжтой байгаарай. Хэрэлдэж маргахаасаа өмнө байж болох зөв шийдлүүдийг тооцож үзэх нь ашигтай. Хэрэв асуудал эсрэг зүгт эргэх хандлагатай байгаа бол хайртаа дагуулаад сайхан ресторанд оройн зоог бариарай.
3 сарын 8. Мягмар гараг.

Ээдрээтэй. Өнөөдөр та бусдад илүүтэй анхаарал тавьж, буяны үйлс хийхэд тохиромжтой өдөр. Бусдын уйтгар гунигийг хуваалцаж, гутарсан нэгнийг сэтгэлээр нь босгох хүч өнөөдөр танд байна. Гэхдээ болгоомжтой байгаарай, бусад хүмүүсийн гутранги үзэл танд халдчихаж магадгүй шүү. Өглөөгүүр ажилдаа анхаарлаа төвлөрүүлэхэд бага зэрэг хүндрэлтэй байх ба боломжтой бол үдээс өмнө ямар ч асуудлаар шийдвэр гаргахгүй байвал дээр. Үүрэг хариуцлагаа сайтар ухамсарлах өдөр бол өнөөдөр. Ялангуяа өр ширний асуудлаа нухацтай авч үзэн, дараа нь амаа барихааргүй зүйл л хийх хэрэгтэй болж байна даа.
3 сарын 9. Лхагва гараг.

Тааламжтай. Ажил албандаа дэвшиж, илүү өндөр цалин хөлс авах боломж танд байна. Ямар ч зүйлд ичимхий бүрэг байж болохгүй. Бусдад нээлттэй ханд. Өөрийнхөө эцсийн зорилгыг зөв тодорхойлж, карьераа өсгөхөд голлон анхаар. Бэлгийн тачаадсан их хүсэл таны бодлыг өнөөдөр ихээхэн сатааруулж болзошгүй. Гэхдээ ямар нэгэн эрсдэлтэй алхам хийхээс зайлсхийж чадаж л байвал тэрхүү хүсэлдээ захирагдсан ч болно. Сэтгэл сэргээсэн гайхамшигтай үдэш таныг хүлээж байна. Ирнэ гэж огт бодож байгаагүй гэнэтийн зочин гэрт чинь ирэх ч юмуу, сонирхолтой кино үзэх бүр эсвэл интернэтээр хэсч хэрэгтэй зүйлээ олж авч ч болох юм.
3 сарын 10. Пүрэв гараг.

Бодлогоширсон. Хүмүүс чухам юу бодож явдаг бол тэдний л асуудал. Та зөвхөн өөрийнхөө асуудалд л анхаарлаа хандуулах нь зөв. Гэхдээ та чухам юу хүсч байна вэ? Та хийж байгаа зүйлдээ сэтгэл хангалуун байж чадаж байна уу? гэх мэт асуултуудыг өөртөө тавиад үзээрэй. Эхлээд өөрийнхөө эрүүл мэндэд, бас гэр орныхоо тохь тухтай байдалд анхаарал тавьж дараа нь хоолны дэглэм, сайхан хувцас, эргэн тойрныхоо зохицол болон хийж байгаа ажил, өрхийнхөө төсөв зэрэгт анхаарал хандуулаарай. Үүнээс гадна та өнөөдөр үнэхээрийн сонирхлыг чинь татах зүйлийг олж магадгүй бөгөөд гол нь та өөрийгөө толинд хараад, өөдөөс чинь ширтэн харж буй хүнд хичнээн хайртайгаа илэрхийлээд л хамаг юм цэгцрээд ирнэ.
3 сарын 11. Баасан гараг.

Нийтэч. Энд тэндэхийн хурал цуглаан, семинарт оролцсоноор та уулзаагүй удсан хуучны андтайгаа уулзах боломжтой. Найз нөхдийнхөө хүрээг тэлж тэднээс шинэ зүйлийг сурч мэдэхэд анхаар. Хонины ордны хүмүүс ерөнхийдөө идэвхи чармайлт сайтай, хүчтэй хүмүүс байдаг тул яг одоо та шинэ юмсыг сурч, сонирхол ба чадвараа хөгжүүлэхэд анхаарах хэрэгтэй. Шинэ орчин, шинэ хүмүүс, шинэ танил гээд шинэ бүхэн урам зоригийг чинь сэргээж шинэ адал явдал руу хөтлөн дагуулах болно. Уруудаж дордсон бүхэн өөдөлж дэвших бүхнээр солигддогийг битгий мартаарай.
3 сарын 12. Бямба гараг.

Чухал. Өөрчлөлт шинэчлэлтийг авчирдаг Тэнгэрийн ван гараг яг одоо таны төрсөн ордонд зочилж ирчихээд байна. Түүний нөлөөн дор та өөрийн үзэл бодлыг хэвшмэл байдлаас чөлөөлж илүү эрх чөлөөтэй, тайван нөхцөл байдалд өөрийгөө оруулж чадна. Хэдий заримдаа нөхцөл байдал таны эсрэг чиглэж, туйлын хүнд хэцүү болдог ч шантрах хэрэггүй. Тэмцэх хэрэгтэй. Шинэлэг санаа, шинэ хүмүүс, хэвшмэл биш орчин нөхцөл бараг л таны өдөр тутмын амьдралын нэг хэсэг болж хувирна. Ганц бие хонинууд хосоо олох ба тэр хүн чинь таны амьдралд таашгүй их өөрчлөлтийг бий болгох болно. Насан туршид үргэлжлэх ариухан харилцааг эхлүүлж сэтгэл оюунаа сэргээгтүн.
3 сарын 13. Ням гараг.

Сонирхолтой. Хийж байгаа ажил тань сонирхолгүй санагдаж эхлэх учраас ажлаа гарах тухай бодож эхэлнэ. Гэхдээ юунд яарах вэ, гэр бүлийнхэнтэйгээ энэ тухай зөвлөлдөөд үз. Хэрэв та аль хэдийн өөрийн гэсэн гэр бүлийг бий болгож амжсан бол нөхөртэйгөө эсвэл гэргийтэйгээ энэ тухай чухалчлан ярилцаад үз. Магадгүй та амьдарч байгаа орчин нөхцөлөө солих хэрэгтэй байх. Тиймээс шинэ байр худалдан авах тухай бодож үзвэл яасан юм бэ. Магадгүй та засварлах шаардлагатай ч хэрэгцээнд чинь нийцсэн сайхан байшинг олох ч юм бил үү. Ингэж өөрийнхөө гэж бодсон зүйлийг засч сэлбэх нь таны сэтгэлийг зүйрлэшгүй ихээр сэргээх болно.
3 сарын 14. Даваа гараг.

Найрсаг. Үүрэг хариуцлагаа ухамсарлах явдал өнөөдөр таныг эзэмдэх нь. Хэрвээ та өөрөө асуудалтай тулгарсан бол түүнээ шийдвэрлэхэд өөртөө, найз нөхөд эсвэл хөрш чинь ямар нэгэн хэцүү зүйлтэй учирсан бол тэдэнд туслах хэрэгтэй. Бусдад туслахдаа баяртай сэтгэлтэй байж, эелдэг найрсаг байгтун. Хамтрагч чинь жолооны үнэмлэхээ гээгээд танаас тусламж хүсвэл бүү цааргал. Зүгээр л гэрт нь хүргээд өг. Танд тэр үнэхээр их талархах болно. Ажил хийдэг эцэг эхчүүдийн хүүхэд өвдөх магадлал өндөр байна. Хэрэв насаар дүү хүмүүс чамаас тусламж хүсвэл чадах чинээгээрээ тусалж, зөвлөгөө өг. Та өөрөө тусалж чадахгүй бол бусдаас тэдэнд туслахыг гуйж болно шүү дээ.
3 сарын 15. Мягмар гараг.

Тохь тухтай. Хайртай хүн чинь гадагшаа явах учраас та бага зэрэг сэтгэл дундуур үлдэх байх. Гэхдээ хайрттайгаа авахуулсан зургаа хараад л сэргэх хэрэгтэй. Эсвэл ахлах сургуульд байхдаа авахуулсан зураг ч юмуу гэр бүлийнхнийхээ зургийг хараад сэтгэл гутралаасаа гарах арга замыг хайх хэрэгтэй. Эсвэл ургийн бичгээ гаргаад хэзээ ч уулзаж байгаагүй хамаатан садныхаа нэрийг хайгаад, тэдэнтэй очоод уулзаад үз. Тэгэх юм бол та хамаатан саднаа мэдээд зогсохгүй өөрийгөө ч хүнд бодлуудаас салгаж чадна. Хонины ордны ээж нарт өнөөдөр жаахан ачаалалтай байх нь.
3 сарын 16. Лхагва гараг.

Сургамжтай. Шинэ хайр дурлалын харьцаа таныг тэр чигт нь өөрчлөх болно. Дараагийн болзоогоо товлож, энэ харьцаанаасаа мэдэрч болох сайхан бүхнийг мэдрэхийг өөртөө зөвшөөр. Хоббигоо найз нөхөддөө хэлснээр магадгүй та үүнийг зөвхөн хобби байлгаад байх хэрэггүйг ойлгоно. Та үнэхээр энэ  сонирхож байгаа зүйлдээ авьяастай л бол хөгжүүлэх хэрэгтэй.
3 сарын 17. Пүрэв гараг.

Уран сэтгэмжтэй. Өнөөдөр бол хүсэл мөрөөдлөө бодит байдал болгоход хамгийн тохиромжтой өдөр. Хонинуудын уран төсөөлөл өнөөдөр маш хүчтэй байна. Харин та энэ уран төсөөлөлөө уран зураг, урлаг ч юмуу бүжигт ашиглавал амжилтанд хүрнэ. Хэрэв танд боломж олдох л юм бол өөрийгөө бүрэн илэрхийлж чадах бүхэнд хүчээ үзээд алдахаас бүү зүрхшээ. Гэхдээ нөгөө талаас эрч хүч чинь суларч эрүүл мэнд чинь доройтож эхлэх учраас зөв хоолны дэглэм барь. Ингэснээр таны бүх шаналал зовиур алга болохыг та мэдрэх болно.
3 сарын 18. Баасан гараг.

Хүч шаардсан. Өнөөдөр та хуанлигаа сайтар шалгаад үз. Стресснээс болоод таны мэдрэлийн болоод дархлааны үйл ажиллагаанд өөрчлөлт орж болзошгүй. Хэрэв та ганцаараа амьдардаг бол жижиг нохой ч юмуу худалдаж авсан нь дээр байх. Хэрэв танд угаасаа нохой байдаг бол түүнтэйгээ тоглож өдрийг хөгжилтэй бөгөөд идэвхтэй өнгөрүүлэх нь зүйтэй. Хайртынхаа эрүүл мэндэд ч мөн анхаараарай. Илчлэг ихтэй, амттай сайхан хоол хайртдаа хийж өгч сэтгэлийг нь сэргээгээрэй. Анд нөхөдтэйгөө ч үдшийг цэнгэж өнгөрүүлэхээ бүү март. Нөхөрлөл гэдэг хамгаас чухал юм шүү.
3 сарын 19. Бямба гараг.

Эрч хүчээр дүүрэн. Юу танд чухал вэ, түүн дээр л та төвлөрөх хэрэгтэй. бүтээлчээр хандаж, үр дүн гаргах ёстой ажил хэрэгт гол анхаарлаа хандуулж, үр ашигтай байх төлөвлөгөөг боловсруул. Шинэ танилтайгаа улам дотно болохын тулд та өөрийн аливаад мэдрэмжтэй занг түүнд мэдрүүлэх хэрэгтэй. Зарим хонинууд армид орж магадгүй. Та ямар ч зүйл хийсэн, таны хүссэнээр болох тул боломжийг бүү алд. Гэхдээ л бүхнийг гайхалтай гэж сэтгэхээсээ урьтаж бодит байдлыг мэдрэх нь чухал юм шүү.
3 сарын 20. Ням гараг.

Хүч сорьсон. Хамрын ханиад хүрэх ч юмуу бага зэргийн бие зарсхийсэн байдалтайгаар өнөөдрийг эхлүүлэх нь ээ. Гэсэн хэдий ч та чинь шавхагдашгүй эрч хүчтэй хүн шүү дээ. Тодорхойгүй шалтгаанаар найз нөхөдтэйгөө ам мурийхаас зайлсхий. Гэхдээ хэрэв та ядраад ч юмуу нэг л идэвхгүй болчихвол цонхоо онгойлгоод цэвэр агаар амьсгал. Гэсэн хэдий ч ажлын сайхан санал ирэх магадлал  өндөр байна. Зүгээр л хичээгээд үз.
3 сарын 21. Даваа гараг.

Чухал. Өнгөрсөн шөнө Нар Тэнгэрийн ван, Бархасбадь ба Сугар гарагийн хамтаар таны төрсөн ордонд орж ирсэн. Хонины ордонд Нар байх хугацаанд та өөрийгөө илэрхийлэх тал дээр ахиц дэвшлийг мэдрэх ба танд уулыг ч өргөх бяр чадал амтагдах болно. Түүний нөлөөгөөр та ямар ч саад бэрхшээлийг даван гарч, стресст автахгүй байж аливаа хил хязгаар бүхнийг эвдэж чадна. Юу хийж байгаагаа сайтар ойлгож ухаарахын тулд нэг сайхан гүнзгий амьсгаа аваад тайвшир. Ингэх нь таныг ямарваа осол аваар, гэнэтийн золгүй явдлаас хамгаалах болно. Ямар ч гэрээ хэлэлцээр байгуулсан байсан доторх заалтуудыг нь сайтар уншаарай. Ямар нэгэн гүн гүнзгий утга санааг нь анзаараагүйгээс болж элдэв үл ойлголцол гарч болзошгүй тул анхааралтай байх нь зүйтэй.
3 сарын 22. Мягмар гараг.

Шударга. Хэрэв та өвдчихсөн бол өөртөө тохирох зөв эмчилгээг хийлгэ. Гэхдээ үргүй зардал гаргах шаардлагагүйг санаарай. Санхүү мөнгөний тал дээр ч гэсэн арвич хямгач байх нь зүйтэй. Хийж байгаа алхам бүрээ хянаж, мөнгө санхүүгээ аль болох хэмнэхийг хичээ. Машинаа угаалгын газарт угаалгахын оронд өөрөө угаа. Дараа нь чухал хэрэгтэй зүйлд зарцуулахын тулд мөнгөө сайтар хадгал. Хүүхдүүдээ ч түргэн хоолны газарт хооллохын оронд цэнгэлдэх хүрээлэнгээр дагуулж яв. Зүгээр л олон хүн чихэлдсэн хоолны газарт чихэлдэн барин хооллохын оронд цэвэр агаарт цэцэрлэгт сууж, шарсан төмс идэж, хөгжилтэй байхад л болно.
3 сарын 23. Лхагва гараг.

Итгэл төрүүлсэн. Хувь хүнийхээ хувьд өөртөө өөрчлөлт шинэчлэлт хий. Гэхдээ таныг хүрээлэн буй хүмүүсийг өөрчлөх гэж оролдох хэрэг огт байхгүй. Асуудлын гол нь та өөр дээрээ төвлөрөх. Одоо л өөртөө анхаарал тавьж, өөрийгөө хөгжүүлэх цагийг гэдгийг ухаарах хэрэгтэй. Ирэх долоо хоногт сайхан мэдээ дуулах төлөвтэй байна. Гэхдээ хэрэв та хайр дурлалын холбоогоо таслахаар шийдсэн бол урам чинь маш ихээр хугарах болно. Хайртай хүн чинь танаас явах гэж байгаа бол зүгээр л тавьж орхи. Ингэсэн нь илүү дээр байх болно. Бусдыг ч өөрийгөө ч хэцүү байдалд оруулж гомдоох хэрэг байхгүй.
3 сарын 24. Пүрэв гараг.

Тохиромжтой. Шинжлэх ухааны мэдлэгээ дээшлүүлэхэд анхаар. Нөхцөл байдалд тохирох өөрийн санааг дэвшүүлж бусдын үзэл бодлыг ч анхааралтай сонс. Хэрэв та их дээд сургуульд ажилладаг бол хийж байгаа зүйлдээ итгэмжтэй хандах хэрэгтэй. эхэлсэн зүйлээ дуусгах эсвэл нэгэнт дуусгасан зүйлээ эргэн харах болно. Гэхдээ аз гэдэг боломжийг бий болгож байдгийг битгий мартаарай. Интернэтээр аялж дараагийн амралтаа өнгөрүүлэх сонирхолтой газрыг хайж олоорой. Танд шинэ сайхан боломж ирэх ба гадаадад ажиллах санал хүлээж авч ч магадгүй.
3 сарын 25. Баасан гараг.

Үйл явдлаар дүүрэн. Өнөөдрийг та жаахан дундуур сэтгэгдэлтэйгээр эхлүүлэх юм шиг байна. Гэхдээ найз чинь амралтнаасаа эргэн ирж тантай уулзах болно. Тиймээс өдрийн ихэнхийг буу халж өнгөрөөхөд зарцуулахад бэлэн бай. Тэр танд үзсэн харсан бүхнээ, тохиолдсон хачирхалтай явдлуудаа гээд л аяллынхаа тухай бүгдийг ярихыг хүсч цаг амжихгүй байгаа мэт түргэн түргэн ярих учраас та түүнийг зогсоож чадахгүй. Тиймээс түүнтэй хамт байхдаа орхиод гарсан ажилдаа  санаа зовоолгүйгээр зургийн аппаратаа аваад хөгжилтэй зураг дарж эхэл. Гадаадын иргэнтэй хайр дурлалын холбоо тогтоох магадлал өндөр байна. Тэдний соёл, зан чанарын өвөрмөц байдалд сэтгэл татагдах нь байж болох ч өөрийнхөөрөө байх ёстойг мартаж болохгүй.
3 сарын 26. Бямба гараг.

Хүчтэй. Хийж буй ажилд чинь бэрхшээл тулгарсан байсан ч та төвөггүй даваад гарчихаж чадна. Дарга чинь таны хичээл зүтгэл, шударга үнэнч байдлыг үнэлэх болно. Хонинууд их хэмжээний зээл авахаасаа өмнө хийж буй ажлынхаа үр ашигтай байх эсэх, амжилт олж чадах эсэхийг нухацтай бодож төлөвлөх хэрэгтэй. Өөрийнхөө төлбөрийн чадварыг ч мөн тооцоолон үзэх нь чухал. Бусадтай учраа олж чаддаг, тэдний хайр хүндэтгэлийг хүлээж чаддаг болохоороо та өнөөдөр амжилттай байх нь. Энэ чанараа магадгүй та цалин хөлсөө  нэмэгдүүлэхэд ашиглаж ч болох юм. Гол нь л хийж байгаа бүхэн чинь үр дүнтэй байх ёстой.
3 сарын 27. Ням гараг.

Энэрэнгүй. Хайр дурлал ба зохицлыг ивээж байдаг Сугар гараг Загасны орд руу шилжин орж байгаа нь таны амьдралд энэрэл нигүүлслийг авчирч байна. Та өнөөдөр хайртдаа, анд нөхөддөө, бүр хөндлөнгийн хэнд ч хамаагүй туслахад бэлэн байх болно. Тиймээс нийгмийн тусын төлөө буяны үйл ажиллагаа зохион байгуулах, хөршийнхөө хийж чадахгүй байгаа зүйлийг хийж өгөх, эмнэлэгт шаналж зовж байгаа нэгнийг энэрэн өрөвдөх зэрэг үйлийг хийвэл маш сайн. Аливаад сэтгэлийн хөөрлөөр хандах хандлага өндөр байна. Өөрийн биеэр бүхнийг хийж байж л та сэтгэл хангалуун үлдэж чадна. Хувийнхаа төсөл төлөвлөгөөн дээр ажиллах нь магадгүй оновчтой шийдэл байх болно.
3 сарын 28. Даваа гараг.

Нийтэч. Өдрийг зөвхөн өөртөө зориулахаас илүү бусадтай харьцаж, ярьж өнгөрүүлбэл сайхан байх болно. Өнөөдөр та ирээдүйд тань чухал нөлөө үзүүлэх хэн нэгэнтэй танилцах болно. Тиймээс юу ч хийсэн байсан сэтгэл хангалуун байж аливаа өөрчлөлт дэвшил бүхнийг эерэг хандлагаар хүлээн авах нь зүйтэй. Таныг бүхнээс харамлаж байдаг хайрт чинь л харин таныг бусадтай  хамаг цагаа өнгөрүүлэхэд жаахан дурамжхан байх болно. Гэхдээ хамтдаа юу хийвэл илүү сайхан, хөгжилтэй байхыг бодолцож үзэх нь зөв шүү. Хамтдаа хөгжилдөж, үдшийг сайхан өнгөрүүлээрэй.
3 сарын 29. Мягмар гараг.

Тусламж дэмжлэг. Өнөөдрийг найз нөхдөдөө тусалж өнгөрүүлэх ёстой болох нь ээ. Хэнтэй ч хамт байсан та тэдэнд чин зүрхнээсээ туслах хэрэгтэй шүү. Эмэгтэйчүүдтэй харьцах харьцаанд тань дэвшил гарах болно. Тиймээс ямар ч харилцаа байсан маш мэдрэмжтэй байх хэрэгтэй. Бусадтай харьцахдаа ур чадвараа ашигла. Хэрэв та өөрөө ч асуудалтай байгаа бол бусдаас тусламж гуйхдаа бүү санаа зов. Тэднээс танд оновчтой хариулт ирэх болно.
3 сарын 30. Лхагва гараг.

Ээдрээтэй, нууцлаг. Сугар гараг өнөөдөр таны одны ордоор дайрч өнгөрнө. Бусадтай харилцахад жаахан төвөгтэй байх болно. Тиймээс та үзэл бодлоо нээлттэй болгож туршлагандаа тулгуурлан хэцүү байдлаас гарах хэрэгтэй. Яруу найраг, урлаг, ялангуяа уран зохиолын салбарт ажиллагсад мухардалд орох болно. Аливааг бодож дарамтанд орохгүйн тулд тэвчээртэй бай. Мансууруулах бодис, архи дарснаас хол байгаарай. Өөрийг чинь тойрч хүрээлэн буй бүхэнд тэвчээртэй ханд. Та зүгээр л анд нөхрийнхөө асуудлыг сонсож, өөрийнхөө асуудлыг ч мөн түүнтэй зөвлөх хэрэгтэй.
3 сарын 31. Пүрэв гараг.

Нийцтэй. Өнөөдөр аливаа зүйлтэй эвсэг харьц. Хэрэв таны энерги шавхагдсан мэт, эрч хүч тань буурсан мэт санагдвал далай явах ч юмуу, анхилуун үнэртэй ваннд хэвтэж өнгөрүүлэх ч юмуу ямар нэгэн сэтгэлд таатай зүйл хийх хэрэгтэй. Оюун бодлоо захирахад бясалгал танд тусална. Биеийн хувьд ч тэр эрч хүчтэй байхын тулд бүжиг цэнгээнд явсан ч болно шүү дээ. Зарим хонинууд өөрсдийн амьдралын хэмнэлийг өөрчлөх болно. Бусдынхыг ч бас өөрчлөх гэж оролдох болно. Шинэ соргог зүйлсийг харж, сонсож, ажиглан мэдрэх нь танд бүгдийг шинэ сэтгэлээр хүлээн авах боломжийг олгох болно.

Category: Бусад | Views: 313 | Added by: YuKi | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Registration | Login ]
Хайх
Админтай холбогдох

СодонМгл

YuKi

Dolly

Ээгий

Batistuta

HackServer
Цаг бол алт
«  March 2011  »
Su Mo Tu We Th Fr Sa
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
ТYЛXYYP YГ
Сурталчилгаа


Create your own banner at mybannermaker.com!

Энд таны баннер

Энд таны баннер

Статистик
» Гишүүдийн мэдээлэл
Нийт гишүүд: 14
Энэ сард: 0
Энэ 7 хоногт: 0
Өчигдөр: 0
Өнөөдөр: 0
» Сайтад:
Сайтын эзэн: 5
Хянагч админ: 0
Мэдээний админ:
Тусгай гишүүн: 0
Гишүүн: 9
» Хүйс
Эр: 6
Эм: 8


Total online: 1
Guests: 1
Users: 0

[.:Өнөөдөр зочилсон гишүүд:.]