ГУРАВДУГААР САР
Бясалгал хийж амьдралынхаа хэв маягийг өөрчил.
Аян зам, аялалд гарах магадлалтай. Сарын эхний 10 хоногт ирээдүйд
чухал хэрэгтэй шинэ холбоо тогтоож чадна. Эрүүл мэндтэй холбоотой
асуудал гарч ирж болзошгүй. Йог, бясалгал хийж амьдралынхаа хэв маягийг
өөрчлөхийг хичээ. Анд нөхдийн харилцаанд сэв сууж болзошгүй, гэвч
сэтгэлээр бүү уна. Байгалийн сайханд амарч, тайвшраарай.
Сарын 2-р
10 хоногт амьдралынхаа зорилго, хүсэл мөрөөдлийг эргэн хар. Таны
ертөнцийг үзэх үзэл бодол өөрчлөгдөж магадгүй. Сэтгэл санаа хямарвал
мэргэжлийн хүнд хандаарай. Бусдын зальт явуулгад автахаас сэрэмжил.
Бизнесийн үйл ажиллагаагаа гартаа ав. Ямар ч ажил хийсэн гайхалтай
амжилттай байж чадна. Хамаатан садантайгаа холбоо тогтоож, сураг ажиг
тавиарай. Хайр дурлалын асуудалд ч азтай байх вий.
Сарын 3-р 10
хоногт ямар нэгэн өөрчлөлт хийх гэж оролдоорой. Яаруу сандруу алхам
хийж, түргэн шийдвэр гаргахаас болгоомжил. Хамт олноороо эсвэл багаар
аливаа ажлыг хийхэд бүтэмжтэй. Та зуршлаа өөрчлөн, шинэлэг байж,
хуучнаасаа ангижрахыг оролдох бололтой. Магадгүй хэн нэгнийг шүүмжлэх нь
урт удаан хугацааны өс хонзон өвөртлөхөд хүргэж болзошгүй. Гадаад явах
буюу гадаад хүмүүстэй уулзах магадлалтай. Хэтэрхий их ажиллавал эрүүл
мэндийн байдал жаахан тавгүйтэх төлөвтэй.
3 сарын 1. Мягмар гараг.
Буянтай
өдөр. Нумын ордон таны аялал, адал явдлыг ивээж, замд гарах хүслийг
төрүүлнэ. Ажлаасаа чөлөө авч чадсан гэр бүлүүд адал явдал хайхаар замд
гарах бололтой. Мөн хэрвээ та зөв харьцаж чадвал хайртаасаа хайр,
ивээлийг хүртэнэ. Энэ бүхний дараа та амьдралын хэмнэлээ бага зэрэг
удаашруулах хэрэгтэй. Та янз бүрийн үйл ажиллагаанд оролцож, таашаал
авах байх. Магадгүй, та ирээдүйдээ хэрэг болох чухал, шинэ холбоо
тогтоох бололтой. Найз нарынхаа сайн сайхны төлөө гэсэн таны сэтгэл ямар
нэгэн чухал зүйлийг хийхэд хүргэх байх. Та тэднийг оройн хоолонд урин,
сэтгэлийг нь хөгжөөх бяцхан бэлгийг өгөөрэй.
3 сарын 2. Лхагва гараг.
Бодлогошронгуй
өдөр. Хайр дурлал, урлаг, гоо сайхны гариг болох санчир гариг хумхын
ордон руу нүүнэ. Энэ нь таны сэтгэлгээнд хүчтэй нөлөөлөх нь дамжиггүй.
Шударга ёс, тогтвортой байдал, төгс зохицлын талаарх асуудлууд сэтгэлийг
тань хөндөх бололтой. Ядуу дорой хүмүүсийн эрхийг хамгаалснаар та олны
анхаарлын төвд байж, зураг тань сонинд хүртэл тавигдаж магадгүй. Гэхдээ
нэр хүнд харин ч таны нөлөөг хязгаарлах бололтой. Та улстөр болон
хүмүүнлэгийн асуудлаар сэтгэгдлээ бусадтай хуваалцах байх. Харин та
сүнслэг зүйлийн талаар ярих бол маш болгоомжтой байх хэрэгтэй.
3 сарын 3. Пүрэв гараг.
Мэдрэмтгий
өдөр. Урд шөнийн тань зүүд бүхэл өдрийн турш таны бодлыг эзэмдэх
бололтой. Хүүхэд нас, өнгөрсөн амьдралаа эргэцүүлэн бодох цаг. Мөн эрүүл
мэндтэй холбоотой асуудал ч гарч ирж болзошгүй. Заримын хувьд энэ
өдрийг орондоо өнгөрөөх нь цорын ганц арга зам мэт санагдана. Шинэ жимс,
ногоо хэрэглэж тамир тэнхээгээ сайжруул. Амьдралд чинь өөрчлөлт айсуй.
Йог, бясалгал хийж амьдралынхаа хэв маягийг өөрчлөхийг оролд. Од
гаригийн нөлөөллөөр та амьдралын зам мөрийн талаар нухацтай бодож
эргэцүүлэх шинжтэй.
3 сарын 4. Баасан гараг.
Анхаарлаа
төвлөрүүлсэн өдөр. Загасны ордон руу нүүх шинэ сарын нөлөөлөл таны ажил
төрөл, амьдралын зүг чигийг тодорхойлох шинэ үеийг эхлүүлнэ. Тиймээс та
зүрх сэтгэлээ дагаж, зөн совиндоо итгэх хэрэгтэй. Та өөрт хамгийн чухал
зүйлийг тодорхойл. Ялангуяа урам зориг төрүүлэх, онгод хөглөх хүчин
зүйлээ тодруулж чадвал мөрөөдөл, аз жаргалдаа хүрэхэд тустай. Загасны
ордны нөлөөгөөр энэ өдөр ихрүүд аливаа нэгэн эмчилгээтэй холбоотой ажил
мэргэжлийг эзэмшихийг оролдох байх. Мөн хүмүүнлэгийн ажил, хүмүүсийг
халамжлах ажил хийвэл тохиромжтой. Харин урлаг, сэтгэл судлал, амьтан
судлалтай холбоотой ажил бүү хий.
3 сарын 5. Бямба гараг.
Тогтворгүй
өдөр. Математик, техник, шинжлэх ухааны ажил хийхэд нэн бүтэмжтэй.
Хэрвээ та эдгээр чиглэлийг сонирхдоггүй бол нууцлаг зүйлсийн талаар
уншиж, таашаал ав. Та аливаа нэгэн зүйлд бүү яар, учир нь осол аваарт
орж болзошгүй. Өдрийн ихэнхийг нийгмийн үйл ажиллагаанд зориул. Сайхан
хувцас хунар худалдан авах магадлалтай, гэвч зөвийг сонгох нь хэцүү байх
болов уу. Төлөвлөгөө тань сүүлчийн минутад өөрчлөгдсөнөөс болоод гутарч
магадгүй. Тиймээс та нөөц төлөвлөгөөтэй бай. Хүлээж зөвшөөрдөггүй
зүйлээ хүлээж ав, ингэснээр та зөв алхам хийнэ.
3 сарын 6. Ням гараг.
Хүнд
өдөр. Таны найз нөхдийн болон хамт олны 11 дэх орд болох хонины орд нь
сар, бархасбадь гаригт байрлана. Энэ нь эерэг нөлөө үзүүлэх ба ялангуяа
багийнхаа хүчин чармайлт, ажлынхаа үр бүтээмжийг нэмэгдүүлэхээр чармайж
байгаа танд сайнаар нөлөөлнө. Хайр дурлалын харилцаа ч од гаригийн
эрхшээлээр тохиолдсон саад, бартааг даван туулах бололтой. Зарим ихрүүд
гадаад руу явахаар зорих шинжтэй. Та аяллын цүнхээ бэлдэж дуустал сайн
сайхныг ерөөгчид тасралтгүй ирсээр байна. Та мартсан зүйлээ аян замаас
олж авах тул тухтай амар. Мөн нийгмийн үйл ажиллагаанд оролцон,
сэтгэгдэл өндөр байх нь. Сонирхолтой ном худалдан авахаа мартав.
3 сарын 7. Даваа гараг.
Халамжтай
өдөр. Хүмүүстэй харилцан ярилцах нь өнөөдрийн үйл ажиллагааны хамгийн
чухал хэсэг. Хэрвээ та тодорхой нэгэн группт хамаарагддаг бол даргаар
сонгогдох магадлалтай. Мөнгө, хөрөнгө цуглуулах болон шинэ гишүүдийг
элсүүлэх журмаар үйл ажиллагаагаа тогтворжуулж чадна. Нөхцөл байдал
өөрчлөгдсөнөөс хамааран таны дотны нөхдийн харилцаанд асуудал үүсч
болзошгүй. Энэ бүхэн таныг сэтгэлээр унаган ганцаардуулбал сэтгэлээ
барихыг хичээ. Бүх юм хажуугаар урсан өнгөрч байна гэж төсөөл. Шинэ
төслөөс болоод харилцаа холбоогоо ашиглаж ч магад. Гэвч та өөртөө нэг их
итгэлгүй байгаа бололтой. Энэ бүхнийг хийхэд таны нөлөө хангалттай
гэдгийг мэдэрч, өөрийгөө дутуу үнэлдгээ боль.
3 сарын 8. Мягмар гараг.
Энэрэнгүй өдөр. Сайн дурын ажил хийх нь цагийн хуваарийг цалгардуулах
боловч эцэст нь шагнал хүртэх болно. Та интернэт харилцаагаа тэлэх
бололтой. Энэ нь таны компьютерийн ачааллыг нэмж болзошгүйг анхаар. Та
бусдаас тусгаар байхыг хичээ. Энэ нь зарим хүнтэй харилцаагаа хэвээр
үлдээхэд туслах нь дамжиггүй. Зөн совингоо дага. Хэрвээ та хамтран
ажиллагчдаа итгэлгүй байгаа бол түүний ажлыг өөр хүнд дамжуулах нь
өлзийтэй. Ингэснээр та шударга бус үйлдлээс өөрийгөө хамгаалж чадна. Эрт
унтах шаардлагатай тул оройн хоолны урилгаа хойшлуулсан нь дээр.
3 сарын 9. Лхагва гараг.
Бусдын
хүсэл, сонирхлыг сонсохоосоо өмнө өөрийнхийг урьтал болго. Ингэснээр та
бүдүүлэг хүмүүст ч өөрийгөө хүлээн зөвшөөрүүлж чадна. Та өөртөө
анхаарал хандуулахгүй бол бусад хүн ч таныг үл тоох болно гэдгийг бүү
март. Бичих, зурах, бясалгах зэрэг үйл ажиллагааг сонирхон оролд.
Байгалийн сайханд явган явах нь таны сэтгэлийг сэргээнэ. Цэвэр агаар
болон байгалийн өнгө төрх таныг тайвшруулах байх. Хов живээс хол байж
ажил дээрээ анхаарлын төвд байхаа боль. Та хөшигний ард гайхалтай
зүйлсийг бүтээж чадах хүн. Иймээс гэртээ гуньж гутрахын оронд урам
зоригтой ажилла.
3 сарын 10. Пүрэв гараг.
Урам
зоригтой өдөр. Өөрийнхөө асуудлуудын талаар найз нөхөдтэйгөө зөвлөлдөх
нь үнэн бодит байдлыг ойлгоход тустай. Гэвч та бусад хүмүүсийн мухар
ойлголт болон таамаглалд өртөхгүй байж чадахгүй гэдгийг бүү март. Хэрвээ
та амьдралынхаа явж байгаа чиг замд эргэлзэж байгаа бол өөрийн зорилго,
хүсэл мөрөөдлөө эргэн сана. Таны зорилго зүй зохистой эсэхийг нягтлан
бод. Бусдаас өвлөж авсан сөрөг хөтөлбөр байгаа эсэхийг эргэцүүл. Та
өөрийн сөрөг зуршлаас гарахыг оролдон, энэ бүхнээс бүрэн салах сэтгэлийн
тэнхээтэй байгаарай.
3 сарын 11. Баасан гараг.
Өөртөө
итгэлтэй өдөр. Та өнөөдөр аливаа зүйлийг хийхэд сайн. Бүх зүйлийг
гүйцээсэн эсэхээ шалгаж, жагсаалт гарга. Таны нэр хүнд оргилдоо хүрч, та
хаа ч явсан хүмүүсийн анхаарлын төвд байх бололтой. Өөрийгөө сайн бэлд.
Удахгүй ямар нэгэн онцгой үйл явдал болох төлөвтэй. Та нэр төрөө өндөрт
өргөх төгс хэмжээнд биеэ авч явахыг хичээ. Өдөр болгоны хэвшмэл
амьдралаа өөрчлөхийн тулд мөнгө зарцуул. Ганц бие хүмүүс онцгой хүнтэй
учрах магадлалтай. Хэрвээ та түүнтэй яриа өрнүүлж чадах юм бол сайхан
үгээрээ ятгаж, хайрын роман ч зохиож чадах байх. Та сэтгэлийн
хөдөлгөөнтэй бай.
3 сарын 12. Бямба гараг.
Эерэг
өдөр. Од гаригийн нөлөөллөөр амралтын өдрүүдэд эмх замбараагүй байдал
үүсэх шинжтэй. Хэрвээ таны найз нөхдөөс чинь хэн нэгэн нь тэс ондоо
зүйлийг хийвэл бүү гайхаарай. Найз нөхдийн хүрээ өснө. Та эргэн
тойрондоо байгаа хүмүүсээсээ өөр хүнтэй танилцах хэрэгтэй. Ингэснээр
таны ертөнцийг үзэх үзэл бодлыг өөрчлөх шинэ үзэл санаа ирнэ. Харилцаа
холбоо, сүлжээгээ өргөтгөх боломж байна. Ажлын амжилтаа дээшлүүлэх гэсэн
хүсэл тань азтай шинэ холбооноос хамааран биелэх магадлалтай.
3 сарын 13. Ням гараг.
Тогтворгүй
өдөр. Санамсаргүй үйл явдлаас болж сэтгэлээр унах магадлалтай. Та
хичнээн тайвшрах гэж оролдсон ч сэтгэлийн хямралаас гарч чадахгүй
бололтой. Найз нөхөдтэйгээ маргалдсаны дараа та өөрийнхөө үйлдлээ дахин
эргэн харах байх. Гэвч энэ бүхнийг шийдэх хамгийн сайн арга бол
мэргэжлийн хүнээс зөвлөгөө авах. Та санхүүгийн асуудлаа цэгцлэх цаг
ирсэн байна. Энэ үдэш та төсөв дээрээ ажиллаж, санхүүгийн аюулгүй
байдлаа ханга. Хичнээн үнэмшилтэй сонсогдож байвч хэн нэгэн хүнд мөнгөө
бүү зээлдүүлээрэй.
3 сарын 14. Даваа гараг.
Амжилттай
өдөр. Хэдийгээр таны ажил ачаалалтай, стресстэй байвч үнэлэгдэн тушаал
дэвшиж, илүү цалин авах магадлалтай байна. Таны эрч хүч өндөр байгаа тул
ямар ч зүйлийг гаргууд сурахад саадгүй мэт санагдана. Энэ энергиэ
эртнээс хийхээр төлөвлөж байсан шинжилгээ судалгааныхаа ажилдаа зориулах
нь зөв. Ажил хайж байгаа ихрүүдийг ярилцлагад дуудаж магадгүй. Та
зальтай хүний хялбархан зууш болохоос сэрэмжил. Тиймээс мөрөөдөж байсан
зүйлээ худалдан авах гэсний хэрэггүй. Төлөвлөж байсан аялал тань
тодорхойгүй хугацаагаар хойшлогдох бололтой.
3 сарын 15. Мягмар гараг.
Сонирхолтой
өдөр. Төрөл бүрийн сонирхолтой ажил, үйл явдал тохиолдоно. Та компаниа
төлөөлөх эсвэл хурал, семинарт оролцон, хамтран ажиллагчийнхаа өмнөөс үг
хэлэх бололтой. Өөрт сонирхолтой сэдвийг барьж авбал урам зоригтой,
онгодтой ажиллах болно. Хүмүүст тусалж дэмжих нь таны тавилан мэт
санагдах байх. Танаас тусламж хүсч байгаа нэгний хөнгөн атаархалд өртөж
магадгүй. Хүнтэй харьцах чадвараа ашигла. Чөлөөтэй шударга, хүлээцтэй
байх нь таныг чимнэ. Бүх төрлийн бизнес үйл ажиллагаагаа хяна.
3 сарын 16. Даваа гараг.
Таатай
өдөр. Од гаригийн таатай нөлөөлөл танд бүтээлч харилцааг авчирна.
Дуулах, зурах гээд ямар ч ажил хийсэн та энэ өдөр гайхалтай байж чадна.
Таны өмнө боловсролоо дээшлүүлэх боломж нээгдэнэ. Хэрвээ та сурах зүйлээ
зөв сонгож чадвал гүн мэдлэг эзэмшиж, амжилтанд хүрнэ. Зарим ихрүүд бүх
зүйлийг сонирхдог атлаа нэгийг нь ч төгс сурч чаддаггүй. Ах дүүсийн
харьцаагаа чухалчил.
3 сарын 17. Пүрэв гараг.
Дурсамж
төрүүлсэн өдөр. Гарын дор байгаа ажлаа хийж чадахгүйд хүрч болзошгүй.
Хэрвээ та чухал шалгалтанд бэлдэж байгаа бол өнгөрснөө эргэн дурсах нь
танд ашигтай байж мэднэ. Чухал уулзалт ярилцлагаа мартаж болзошгүй.
Хэрвээ та хоцорвол бусдад эвгүй сэтгэгдэл төрүүлэхийг анхаар. Өвчтэй
байгаа төрөл төрөгсөд, хөршөө эргэн очиж баярлуулбал сайн. Янз бүрийн
захиа хүлээн авч, сураг ажиг сонсч магадгүй. Гэхдээ та энэ бүхэнд
болгоомжтой хандаарай. Хуучин анд хаалгыг тань цохиж, хамтдаа хуучнаа
дурсах бололтой.
3 сарын 18. Баасан гараг.
Хэцүү
өдөр. Ажил төрөл, нийгмийн хариуцлагаас болж, гэртээ байх хугацаа
багасна. Ганц бие хүмүүсийн хувьд шинэ танилуудтай болж магадгүй. Та нар
бие биедээ харилцан, туслах бололтой. Хүүхдүүд таны сэтгэлийн утсыг
хөндөх байх. Та гэр бүлийнхээ ашиг сонирхолд нийцсэн өөр ажил эрж хайж
магадгүй. Ингэснээр ажилдаа очих гэж таны замдаа зардаг хугацаа багасах
төдийгүй эрч хүчээ ч хэмнэх бололтой. Та зугаалга зохиож, цагаа сайхан
өнгөрөөж болзошгүй.
3 сарын 19. Бямба гараг.
Баяртай
өдөр. Аз жаргал, баяртай үйл явдал эргэн тойронд болж, таны сэтгэл
өөдрөг байна. Шинэ байшиндаа нүүж орох зэргээр зуу зуун ажлыг төвөггүй
амжуулж чадах бололтой. Удаан хугацааны аялалд бэлдэж, хийх ёстой ажлаа
амжилттай зохион байгуулж чадна. Та найз нөхдийнхөө дунд чухал байр
суурь эзлэх болно. Таны хөгжилтэй зан зугаалгыг тань чимнэ. Хайр
дурлалын асуудалд ч азтай байх вий. Тиймээс хайр дурлалаа улам бадраахын
тулд сэтгэлтэй хүнээ болзоонд урьж, цагийг тааламжтай өнгөрүүлээрэй.
Ихрийн ордуудын хувьд энэ үдэш гайхалтай байна.
3 сарын 20. Ням гараг.
Хүнд
өдөр. Нөхцөл байдал ямраар эргэхийг урьдчилан тааварлах аргагүй. Та
өөрөө ямар нэгэн өөрчлөлт хийх гэж оролдоорой. Дотроо бодолтой бай.
Өөрийн хайрлаж, үнэлж явдаг зүйлдээ хариуцлагатай ханд, тэгвээс та
алдахгүй байж чадна. Аливаад шударга хандахыг хичээ. Яаруу сандруу алхам
хийж, түргэн шийдвэр гаргахаас болгоомжил. Та аль болох эрсдэл
үүрэхгүйг хичээ. Золгүй явдал гарч болзошгүй тул бүх үйл хөдлөлөө хяна.
Шинэ хайрын учрал таныг нас, зэрэг зиндаа, соёлын ялгаатай хүнтэй
учруулах бололтой.
3 сарын 21. Даваа гараг.
Ашигтай
өдөр. Нар хонины орд уруу нүүн, таны нийгмийн харилцааг хариуцсан буд
гаригтай нэгдэнэ. Сонирхол татсан этгээд таны нөлөөнд орж ирэх
магадлалтай. Та өгөөмөр, бусдыг хайрладаг зангаараа энэ удаа ч ядарсан
найздаа туслах бололтой. Та бүү санаа зов, учир нь таны хийсэн бүхэн
өөрт чинь эргээд ач тустай. Сүнслэг ертөнцийг ойлгох, гэгээрлийг хайх
гэсэн хүсэл тань ижил хүсэл, бодолтой хүмүүстэй холбох магадлалтай. Та
тэдэнтэй урамтай яриа өрнүүлж чадна. Гадны хүнтэй танилцсанаар гадаад
орнууд руу аялах хүслийг бадраах бололтой.
3 сарын 22. Мягмар гараг.
Сайн
өдөр. Хэн ч таны ажилд саад болохгүй тул амар амгаланг мэдэрнэ. Гадуур
зугаалахын оронд гэртээ байж, гэр орноо цэвэрлэж, аар саар зүйлийг
засварлах бололтой. Та хоол хүнснийхээ тэжээллэг байдалд санаа тавь.
Номын сангаас энэ талаар хэрэгтэй мэдээллийг олж авахыг хичээ. Боломжтой
бол хоолны хэдэн ном худалдан авч, хялбар атлаа амттай хоол хийх шинэ
жортой бол. Гэрийн тэжээмэл амьтандаа санаа тавь. Илүү мөнгөө өөртөө
зориулан, цааш хадгалаарай.
3 сарын 23. Лхагва гараг.
Ачаалалтай
өдөр. Урд шөнө үзсэн аймшгийн кино таны нойрыг хулжааснаас өглөө их
ядарч, дүйнгэ байх бололтой. Кофе зэрэг ундаа байдлыг улам дордуулж
мэдэхийг анхаар. Хамтран ажиллагч шударга бусаар танд илүү ажил даалгаж
болзошгүй. Хэн ч таны гомдлыг сонсохгүй байгаа мэт санагдаж магадгүй.
Хийж чадахаа хийгээд амжихгүй зүйлээ орхичих. Хэсэг хугацааны дараа бүх
зүйл аяндаа шийдэгдэнэ. Хайртдаа илүү их анхаарал тавьж, хамтдаа
баярлаарай.
3 сарын 24. Пүрэв гараг.
Нээлттэй
өдөр. Хамт олноороо эсвэл багаар аливаа ажлыг хийхэд бүтэмжтэй. Сайн
өмгөөлөгчийн эрэлд хатах бололтой. Хэрвээ та гэр бүлийн чухал асуудлаа
шийдэх гэж байгаа бол эхлээд өмч хөрөнгөтэй холбоотой асуудлаа шийд. Та
өнөөдөр аюулгүй байдлаа хангах хэрэгтэй. Хэрэв энэ асуудлыг шийдэж
чадахгүй бол өөрийн амьдралаар тайван амьдарч чадахгүй. Гэрлэх гэж
байгаа хүмүүсийн халаасыг хуримын зардал нэлээд дундлах байх. Аль ч
тохиолдолд та гэр бүлийн хүнтэйгээ хамтран, хүлээцтэйгээр асуудлыг
хэлэлцэх нь чухал. Гэр бүлийн бүхий л асуудлуудыг хамтран шийдэх
хэрэгтэй. Мөн та цуглаан зохион байгуулах бололтой.
3 сарын 25. Баасан гараг.
Дэвшилттэй
өдөр. Хариуцаж байгаа бүхий л зүйлдээ сайн анхаарч, хэд хэдэн хэцүү
асуудлыг шийдэх хэрэг гарах байх. Таны амьдралын зарим хэв загвар хэт
хоцрогдсон мэт санагдаж эхэлнэ. Тиймээс зуршлаа өөрчлөн, шинэлэг байж,
хуучнаасаа ангижрахыг оролдох бололтой. Хадмуудын тань ухаан, дотоод
сэтгэл таныг гайхшируулах байх. Та тэдэнтэй ярилцаж, тулгамдсан
асуудлаа шийдвэрлэж чадна. Аялах сонирхол дахин сэргэх ба зарим нь удаан
хугацааны аялалд мордож магадгүй. Та том хэмжээний илгээмж явуулах
хэрэг гарвал бүгдийг хамруулахыг хичээ, хэн нэгнийг мартахаас
болгоомжил. Хайрттайгаа хамт буйдхан газар уруу явахаар төлөвлө.
3 сарын 26. Бямба гараг.
Шаардлагатай
өдөр. Та ямар нэгэн зүйлийн хойноос улайран хөөцөлдөхдөө, бусад
хүмүүсийг бодолцохоо мартаж болохгүй. Таны ойр дотны хүн тань өөрийг
чинь огт ойшоохгүй байгаа мэт санагдана. Магадгүй та амаа хамхих
хэрэгтэй байх. Учир нь хэн нэгнийг шүүмжлэх нь урт удаан хугацааны өс
хонзон өвөртлөхөд хүргэж болзошгүй. Ямар нэгэн аюул мэдрэгдвэл тэр
газарт үлдэх хэрэггүй. Хар тамхи, архи дарснаас хол бай. Энэ нь таныг
өөрийгээ хянахад хэрэг болно. Залуу хосын хайр дараагийн үе шатандаа
шилжих байх. Гэнэтийн санал таныг сандаргаж болзошгүй. Гэхдээ та энэ
тухай цааш ярих хэрэггүй, учир нь хов жив, цуу яриа дэгдэх магадлалтай.
3 сарын 27. Ням гараг.
Шударга
өдөр. Од гаригийн нөлөөлөл таны ажил, бизнесийн орд болох загасны орд
дээр байрлана. Гадаад явах буюу гадаад хүмүүстэй уулзах магадлалтай.
Ажлын гайхалтай боломж таны өмнө нээгдэх бололтой. Үүнтэй уялдуулан
гадаад хэл сурах шаардлагатай болно. Дотны андтайгаа маргалдаж, үзэл
бодлоо хамгаалан мэтгэлцэж болзошгүй. Гэвч үүнээс болж, нойроо алдах
хэрэггүй. Нөхцөл нь бүрдэхээр та нар дахин учраа ололцоно.
3 сарын 28. Даваа гараг.
Үр
өгөөжтэй. Бүтээлч чанар тань идэвхжиж, ажил дээрээ бүхий л зүйлд сайн
дасан зохицож, өвөрмөц байж чадна. Дизайн ба зугаа цэнгээний салбарын
ажилд та гаргууд байх бололтой. Уран зөгнөл, ургуулан бодох чадварын
ачаар таны гараас гарах зүйлс бусдын сонирхлыг татна. Найз нөхдийн
харьцаа цэцэглэх ба гүн тайтгаралыг авч ирэх магадлалтай. Найзтайгаа
наргиж зугаацахад тохиромжтой өдөр. Хосууд зугаацахын тулд нууц болзоо
төлөвлөх бололтой.
3 сарын 29. Мягмар гараг.
Одтой
өдөр. Сурлага, урлагийн тоглолттой холбоотой бүхий л асуудлууд
гялалзсан амжилттай байна. Хэрвээ танаас нийтийн өмнө тоглох, үг
хэлэхийг хүсвэл "тийм " гэж хариулаарай. Дөнгөж сая энэ салбарт хөл
тавьсан ч амжилт олно. Шүүхийн шийдвэр таны талд шийдэгдэх төлөвтэй.
Гэхдээ та үнэнийг хэлж байна гэдэгтээ итгэлтэй байх хэрэгтэй. Гадаадын
түншүүд таныг сонирхохын зэрэгцээ орон нутгийн сонгууль, улстөртэй
хутгалдах бололтой. Нийтийг хамарсан асуудал таны гэр орноос эхэлж ч
болзошгүй. Спортын үйл явдалд оролцох магадлалтай. Зарим нь коллежид
сурах тэтгэлэг авч болзошгүй.
3 сарын 30. Лхагва гараг.
Тайван
өдөр. Өчигдөр шиг л азтай байх болно. Харин та хэтэрхий их ажиллавал
эрүүл мэндийн байдал жаахан тавгүйтэх төлөвтэй. Таны эрч хүч сулрах буюу
вирусын өвчин ч тусч болзошгүй. Иймээс шингэн хангалтай ууж, гэртээ
амрах нь зөв. Ном унших нь таны ухааныг тэтгэхээс гадна сайхан амралт
болно. Та өөртөө зориулан хөтөлбөр зохиож, энэ бүхнээ цаасан дээр
буулган биелүүлэх хүртлээ хадгал. Харин ихрүүдийн зарим нь өвчтэй хэмээн
баашлан нийтийг хамарсан үйл ажиллагаанаас зугтах магадлалтай.
3 сарын 31. Пүрэв гараг.
Таатай
өдөр. Найз болон хамт олонтойгоо найрсаг харьцаатай байх нь нөхцөл
байдлыг таатай болгоно. Дарга та хоёрын хоорондын харилцаа таны санаж
байснаас ч илүү сайжрах төлөвтэй. Танд итгэл хүлээлгэж, үр бүтээлтэй
ажиллах нөхцлийг бүрдүүлж өгнө. Биеэ хэрхэн авч явахаас хамааран таны
нэр хүнд өсөх байх. Сайн танил эсвэл дээгүүр албан тушаалтны
тусламжтайгаар ажлын байр сууриа бэхжүүлэн, албан тушаал ахих
магадлалтай. Бусад хүмүүс ч таны амжилтыг анзаарч харах болно. Ихрийн
ордонд төрсөн зохиолчид хэвлэлийн газраас таатай мэдээ хүлээн авах
магадлалтай. Харин та одоо ажил мэргэжлийн сонголтоо хийвэл гэр
бүлийнхэнд тань таалагдахгүй байж болзошгүй.